Япон улсын засгийн газраас GC корпорацийн захирал асан, одоогоор GC International-ын ТУЗ-г даргын алба хашиж буй Макото Накаог Япон улсын эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж тус улсын хамгийн нэр хүндтэй эзэн хааны шагналд тодорхойлсон байна. “Мандах нар” одонг жил бүр Япон усын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст хааны ордонд болох хүндэтгэлийн арга хэмжээн дээр Япон улсын эзэн хаан гардуулдаг.
Одоогоос бараг 100 гаран жилийн өмнө химич мэргэжилтэй залуухан мэргэжилтэн Киёши Накао өнөө үеийн шүдний материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын дэлхийн хэмжээний аваргуудын нэг GC корпорацийг үүсгэн байгуулсан байна. Киёши Накао жижиг химийн бүтээгдэхүүний үйлдвэрээс эхэлсэн бизнесээ дэлхийн хэмжээний том үйлдвэрлэгч болтол амжилттай удирдаад өөрийн гэр бүлд удирдлагаа шилжүүлсэн нь одоо түүний ач хүү 3-р үеийн удирдагчийн гарт шилжээд байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Киёши Накао GC корпорацийн тогтвортой өсөлж хөгжилтөнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Өрнийн болон Дорнын соёлыг шингээсэн байгаль орчинд ээлтэй өндөр түвшний үйлдвэрлэлийн эх суурийг тавьсан юм. Түүний удирдлаган дор GC корпораци урьд өмнө байгаагүйгээр хурдтайгаар өсөж, томорч дэлхийн хэмжээнд тэлж дэлхий даяар өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд, худалдааны төлөөлөгчийн газруудыг нэмж, шинэ шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн байдаг.
Иймдээ ч Макото Накао эн тэргүүний зориго нь одоо дэлхий нийтийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад чиглээд байна. Макото Накаогийн гавьяа зүтгэлийг зөвхөн Япон улс төдийгүй олон улсад үнэлж хүндэтгэж байгаа нь Европын чанарын хяналтын байгууллаг(European Foundation for Quality Management)-аас анх удаа шүдний материал үйлдвэрлэлийн компанид олгосон Global Excellence Award-аа GC корпрацид өгсөнөөс харагдаж байна.