Сувгийн эмчилгээ
Шүдний сувгийн эмчилгээ Root Canal (Endodontic) Treatment
Шүдний ерөнхий мэргэжлийн эмч, сувгийн эмчилгээний эмч (endodontist) юу хийдэг вэ?
2023-02-28
Сувгийн эмчилгээний дараа өнгө хувирсан шүдний эмчилгээ Bleaching Discolored Root Canal–Treated Teeth
Сувгийн эмчилгээ хийснээс хэдэн сарын дараа эсвэл жилийн дараа шүдний өнгө аажим хувирч хүрэн бор, саарал, цэнхэр, ногоон, шар зэрэг өнгөтэй болж болно. Хэрэв сувгийн эмчилгээний дараа шүдэнд бүрээс хийсэн бол шүдний өнгө хувирч байгаа нь бүрээсэн доороос анзаарагдахгүй.
2020-07-23
Сурвалжийн орой тайрах эмчилгээ Apicoectomy
Зарим үед шүдний рентген зургийг харах үед шүдний сурвалжийн орой орчимд их хэмжээний үрэвслийн голомт байгаа нь илэрвэл сурвалжийн сувгийн оройг тайрах Apicoectomy эмчилгээг хийх шийдвэр гаргана. Энэхүү ажилбарыг гүйцэтгэхдээ үрэвсэлтэй сурвалжийн орой орчимын буйлан дээр зүслэг хийж нээгээд орой хэсгээс бага зэрэг тайрж аваад зориулалтын материалаар ломбодоод буцааж хаагаад салстад оёдол тавьдаг.
2020-07-23
Ямар үед шүдний сувгийн эмчилгээ хийх вэ?
Бүх шүдний дотор талд энгийн хүмүүс мэдрэл гэж ярьдаг шүдний зөөлөн эд пульп оршдог. Шүдний зөөлөн эдийн анатомыг шүдний эмч нар мэдлээж маш сайн мэднэ. Шүдний зөөлөн эд байралдаг хөндийг сурвалжийн суваг гэдэг. Энэхүү сувагт байдаг тэр маш өчүүхэн зөөлөн эд халвдар авч үрэвсэл үүсэх юм бол өвдөлт үүсэх бөгөөд энэхүү өвдөлт нь хүний биеийн хамгийн шаналгаатай өвдөлт болохыг та бүхэн мэднэ.
2020-07-23
Хүүхдийн сүүн шүдний сувгийн эмчилгээ нь байнгын шүдний хэвийн шүдлэлтийн баталгаа болох нь
Насанд хүрэгчдэд шүд цоорох өвчний хүндрэлийн улмаас шүдний сувгийн эмчилгээ хийлгэх нь байнга тохиолддог өдөр тутмын эмчилгээний төрөл юм. Тэгвэл хүүхдийн сүүн шүдэнд ч бас ийм  төрлийн эмчилгээ хийдэг гэдгийг та мэдэх үү?
2020-07-23
Шүдний мэдрэл тасдах сувгийн эмчилгээ гэж юу вэ?
"Сувгийн эмчилгээ" гэдэг нь шүдний хөндийд байрлах судас мэдрэлийн багц буюу мэргэжлийн хэллэгээр шүдний зөөлцийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм. Энэ эмчилгээг ихэнх хүмүүс шүдний "мэдрэл тасдах" эмчилгээ гэдгээр нь мэддэг. Учир нь шүдний хөндийд мэдрэлийн судал, артери, вений судсууд, тунгалаг болон холбогч эдүүд байралдаг. Иймээс ч шүдний эмч нар илүү ойлгомжтой байлгахын тулд "мэдрэл тасдах" эмчилгээ гэж үүнийг нэрлэдэг.
2020-04-22
Шүдний сувгийн эмчилгээний эмч буюу эндодонтын эмч
Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх сувагт байрлах зөөлөн эдийг эмчилэх чиглэлээр ажилладаг. Олон улсын практикт баклаврын сургалт дүүргэсний дараа дахин 2 жил энэ чиглэлээр суралцаж байж эмчлэх эрхийн лиценз авдаг.
2019-09-05