Зарлал
2021 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ
2021 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн  “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын  Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА,  Эрүүл мэндийн яамны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА  журмыг дагаж мөрдөнө. 
2021-02-04