Спортоор хичээллэх үед үүссэн шүдний гэмтлийг эмчлэн, 5 жилийн хугацаанд дагаж судалсан судалгаа
Өмнөтгөл
Амны хөндийд үүсдэг өвлөлүүдийн 18-30% нь шүд, эрүү нүүрний аппаратад нөлөөлдөг гэмтэл бэртлүүд ордог байна [1]. Ихэнхдээ спортоос үүдэлтэй гэмтэл үүсдэг ба 25% орчим нь өсвөр насныханд (8-14), насанд хүрэгчдэд (15-23) тохиолддог [2].
Гэмтэл авсан тохиолдолд үүсэх хүндрэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээг аль болох богино хугацаанд хийх нь чухал ач холбогдолтой [3].
Энэхүү урт хугацааны судалгааны зорилго нь хатуу эд болон тулгуур эдэд нөлөөлөх шүд-түүшин ясны гэмтэл авсан 8-аас 20 насны 30 тамирчид багтсан бүлэгт эмчилгээний үр дүн, гарсан хүндрэл, 5 жилийн хугацаанд тамирчдын гэмтлийн эдгэрэлтийн төвшин, нөхөн сэргэх хугацаа зэргийг үнэлэх явдал юм.
Арга аргачлал
Гэмтлийн ангилал
Байнгын шүдний гэмтлийг хэд хэдэн төрлөөр ангилдаг [4]. Хамгийн түгээмэл ашиглагддаг систем бол 1992 оны ДЭМБ-ын Андреасен систем [5] бөгөөд шүдний хатуу эд, зөөлц, түүнчлэн тулгуур эдийн гэмтлийг ангилахад ашигладаг. Энэхүү ангилал нь хатуу эдийн гэмтлийг 8, тулгуур эдийн гэмтлийг 6 ангилалд хуваадаг (Хүснэгт 1).
Судалгаанд нийт 30 тамирчин (15 эрэгтэй, 15 эмэгтэй) оролцсон бөгөөд бүгд өрсөлдөөнт спортоор хичээллэдэг, 8-аас 20 насныхан (14-ийн дундаж нас) багтсан. Эдгээр тамирчид 2010-2011онд хоёр жилийн хугацаанд спортоор хичээллэж байхдаа шүдэндээ хүнд гэмтэл авсан. Судалгаанд оролцсон 30 тамирчны 10 нь сагсан бөмбөг, 3 нь хөл бөмбөг, 5 нь талбайн хоккей, 3 нь гар бөмбөг, 2 нь ригби, 2 нь уулын дугуй,1 нь уран гулгалт, 2 нь бие хамгаалах урлаг, 2 нь дугуйн спортоор тус тус хичээллэдэг.
Гэмтэл авсан тамирчдаас 15 нь хатуу эдийн гэмтэл, 10 нь нэгэн зэрэг хатуу болон зөөлөн эдийн хавсарсан гэмтэл, 5 нь тулгуур эдийн гэмтэл авсан. Үүнээс 2 нь гэмтлийн улмаас шүд нь унасан.
Нийт 55 шүдний гэмтэл байсан бөгөөд 35 нь хатуу эдийн гэмтэл, 20 нь тулгуур эдийн гэмтэл, 15 нь хатуу болон зөөлөн эдийн хавсарсан гэмтэл байсан.
Хамгийн их гэмтэл авсан шүдэнд : Хоншоорын төвийн үүдэн шүд (33), хажуугийн үүдэн шүд (26), эрүүний төвийн үүдэн шүд (5), хажуугийн үүдэн шүд (2) . Гэмтэл авах үедээ тамирчид авагддаггүй гажиг заслын зэмсэг, шүдний хамгаалалт зэргийг зүүгээгүй байсан.
Үр дүн
Бүлгээр ангилсан нь
Тамирчдыг авсан гэмтлээс нь хамааруулан 4 бүлэгт хуваасан.
Бүрэн бус цөгцний хугарал (F), бүрэн цөгцний хугарал зөөлц ил гарсан (FP), булгарал болон цөгцний хугарал (LF), булгарал (L).
Гэмтлийн төрөл
F бүлгийн тамирчид (5 тамирчин, 11 шүд) спортын бэлтгэлдээ хурдан хугацаанд (3-5 хоногийн дараа) буцаж орсон бөгөөд 5 жилийн хугацаанд дагаж судлахад зөөлцийн үхжил илрээгүй.
5 тамирчин паалан-тугалмайг хамарсан цөгцний хугаралтай (F бүлэг, 11 шүд, Спинасын ангиллын A, B, C ангилал), 2 тамирчин (4 шүд) бүрэн цөгцний хугаралтай ба гэмтлийн улмаас зөөлц гэмтсэн. (FP бүлэг, Спинасын ангиллын b1, c1, d1 ангилал)
2 тамирчин (LF бүлэг, 3 шүд) бүрэн бус цөгцний хугарал, 5 тамирчин (5 шүд) шүд мултарсан (L бүлэг), ба 2 шүд нь гэмтлийн улмаас унасан.
13 тамирчин хатуу болон зөөлөн эдийг хамтад нь хамарсан гэмтэлтэй, 4 тамирчин (4 шүд) бүрэн цөгцний хуралтай.
Класс B,С төрлийн гэмтэлтэй шүдэнд шүдний хамгаалалт зүүхийг зөвлөсөн [7].
FP буюу бүрэн цөгцний хугарал зөөлц ил гарсан 2 тамирчин (4 шүд), F/FP бүлгийн (4 тамирчин 8 шүд) гэмтэлд шүдний зөөлцийг амьд авч үлдэх нь нэн тэргүүний зорилт байсан учир зөөлцийг амьдаар тайрах эмчилгээ хийсэн [8-12].
5 жилийн хугацаанд зөөлцийн үхжил аль ч тамирчны шүдэнд илрээгүй. Булгаралтай шүдэнд шүдийг эргэн хэвийн байранд оруулах эмчилгээ хийж,14 хоног чиг тавьсан (гажиг заслын зэмсэг ).
Унасан шүдийг эргэн байрлалд оруулах эмчилгээ нь 30-45 хоног хүртэлх хугацаанд шүдийг ажиглаж , өнгө, зөөлцийн амьд чанарыг шалгадаг бөгөөд үр дүнгээ өгсөн тохиолдолд 15 хоног хүртэлх хугацаанд ажиглан, баталгаажуулах шаардлагатай.
Дүгнэлт
Шүдний гэмтлийн сэргэх, эргэж хэвийн байдалдаа орох хугацаа нь гэмтлийн хүндийн зэрэг, авсан анхны арга хэмжээ зэргээс шалтгаалж өөр өөр байна. Өрсөлдөөнт спортоор хичээллэж буй тамирчид шүдний хамгаалалт зүүх нь гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, гэмтэлийг дараа зүүх нь эдгэрэх хугацааг түргэсгэдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөн сэргээх хугацааны хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй.
Ном зүй
1. Ranalli D.N. Sports dentistry and dental traumatology. Dent. Traumatol. 2002;18(5):231–236. doi: 10.1034/j.1600-9657.2002.00122.x. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
2. Flanders R.A., Bhat M. The incidence of orofacial injuries in sports: A pilot study in Illinois. J. Am. Dent. Assoc. 1995;126(4):491–496. doi: 10.14219/jada.archive.1995.0213. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
3. Diangelis A.J., Andreasen J.O., Ebeleseder K.A., Kenny D.J., Trope M., Sigurdsson A., Andersson L., Bourguignon C., Flores M.T., Hicks M.L., Lenzi A.R., Malmgren B., Moule A.J., Pohl Y., Tsukiboshi M., International Association of Dental Traumatology International Association of Dental Traumatology guidelines for the management of traumatic dental injuries: 1. Fractures and luxations of permanent teeth. Dent. Traumatol. 2012;28(1):2–12. doi: 10.1111/j.1600-9657.2011.01103.x. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
4. Feliciano K.M., de França Caldas A., Jr A systematic review of the diagnostic classifications of traumatic dental injuries. Dent. Traumatol. 2006;22(2):71–76. doi: 10.1111/j.1600-9657.2006.00342.x. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
5. Andreasen J.O., Lauridsen E., Gerds T.A., Ahrensburg S.S. Dental Trauma Guide: A source of evidence-based treatment guidelines for dental trauma. Dent. Traumatol. 2012;28(5):345–350. doi: 10.1111/j.1600-9657.2011.01059_1.x. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
6. Spinas E., Altana M. A new classification for crown fractures of teeth. J. Clin. Pediatr. Dent. 2002;26(3):225–231. [PubMed] [Google Scholar]
7. Spinas E., Savasta A. Prevention of traumatic dental lesions: Cognitive research on the role of mouthguards during sport activities in paediatric age. Eur. J. Paediatr. Dent. 2007;8(4):193–198. [PubMed] [Google Scholar]
8. Cvek M. A clinical report on partial pulpotomy and capping with calcium hydroxide in permanent incisors with complicated crown fracture. J. Endod. 1978;4(8):232–237. doi: 10.1016/S0099-2399(78)80153-8. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
9. Akhlaghi N., Khademi A. Outcomes of vital pulp therapy in permanent teeth with different medicaments based on review of the literature. Dent Res J (Isfahan) 2015;12(5):406–417. doi: 10.4103/1735-3327.166187. [PMC free article] [PubMed] [CrossRef] [Google Scholar]
10. Torabinejad M., Parirokh M. Mineral trioxide aggregate: A comprehensive literature review: Part II: Leakage and biocompatibility investigations. J. Endod. 2010;36(2):190–202. doi: 10.1016/j.joen.2009.09.010. [PubMed] [CrossRef] [Google Scholar]
11. Caprioglio A., Conti V., Caprioglio C., Caprioglio D. A long-term retrospective clinical study on MTA pulpotomies in immature permanent incisors with complicated crown fractures. Eur. J. Paediatr. Dent. 2014;15(1):29–34. [PubMed] [Google Scholar]
12. Torabinejad M., Chivian N. Clinical applications of mineral trioxide aggregate. J. Endod. 1999;25(3):197–205. doi: 10.1016/S0099-2399(99)80142-3. [PubMed] [CrossRef] [Google Scholar]