Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид цахиур цухуйлаа гэж ихэвчилэн хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг байна. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
- Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
- Бага зэрэг халуурах
- Хацар нь үл мэдэг улайж шүлс нь гоожих
- Хоол эсвэл хөхөө хөхөө болих
- Баас нь бага зэрэг шингэрэх
- Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
- Шүд шүдлэж байгаа талынхаа чихийг нухлах
Сүүн шүд шүдлэх үед хүүхдэд үүсэж буй таагүй мэдрэмжийн үед ямар арга хэмжээ авбал зүйтэй тухай шүдний мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөж байна.
- Гараа сайтар угаагаад цэвэр хуруугаараа хүүхдийн шүд шүдлэх гэж буй ялимгүй цайрсан буйлыг зөөлөн илж массаж хийж өгөх
- Хүүхдэдээ зөөлөн резинэн тоглоом өгч зажлуулах. Зориулалтын резинэн тоглоомыг зажлуулахын өмнө хөргөгчинд бага зэрэг хөргөж өгвөл шүд шүдлэх үеийн таагүй байдлыг намжаахад нэмэр болно.
- Чихэргүй хатаасан талх юмуу ямар нэгэн зажлууртай хоол хүнс өгч зажлуулах
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд арилахгүй удаан хугацаагаар үргэлжилвэл хүүхдээ шүдний эмчид үзүүлээрэй. Хэзээ ч эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн өвчин намдаах эм хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.