Таны хүүхдийн шүдний ирээдүй та хүүхдийнхээ амны хөндийг хэр сайн арчилахаас эхлэнэ. Таны хүүхдийн шүд цухуйхдаа гадны ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээс болж ирээдүйд ноцтой үр дагавар үүсэх гоо сайхан хувьд тааламжгүй байдал бий болж болно.
Жишээ нь: тетрациклин болон зарим нэг антибиотикууд нь шүдний өнгөнд нөлөөлөхөд хүргэдэг. Тийм ч учраас хөхүүл ээжүүд болон жирэмсний сүүлийн саруудад эдгээр эмүүдийг хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг. Ихэнх хүүхдийн шүд ойролцоогоор 6 сартайгаас шүдэлдэг ба эхний ээлжинд ямар ч оо сойз шаардлагагүй байдаг ч эцэг эхчүүд угжний цоорол үүсч байгаа эсэх болон гаднаас хангалттай фтор авч байгаа эсэхийг анзаарч байх хэрэгтэй.
Угжны цоорлоос хэрхэн сэргийлэх вэ? Хүүхдээ нойрмоглож байхад нь аль болох ундаа,жүүс, цай гэх мэтчилэн чихэрлэг төрлийн уух зүйлс өгхөөс татгалзах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань хөхөө амандаа хийж унтддаг бол тэр зуршилийг нь болиулах хэрэгтэйгээс гадна зарим эцэг эхчүүд уйлахад нь соскийг нь зөгийн бал эсвэл чихэрлэг зүйлэнд дүрж өгдөг ингэснээр та хүүхдээ аргалах биш хорлож байна гэсэн үг юм.
Хүүхдээ хоололсны дараагаар зориулалтын xylitol-той марлиар шүд болон буйлыг цэвэрлэж байх, зориулалтын марли байхгүй бол буцалсан бүлээн усанд ариутгасан марли дүрж байгаад амны хөндийг нь цэвэрлэх хэрэгтэй.
Фтор нь таны хүүхдийн шүд цухуйхаас өмнө ч шаардлатай байдаг учир нь шүд үүсч байх үед шүдний пааланг нь бэхжүүлж өгдөг. Гэхдээ зарим газрын ундны усны фторын хэмжээнээс хамаараад хүүхэддээ заавал фтор хэрэглэх шаардлагагүй байдаг.