Хүүхэд бүр инээмсэглэж байх ёстой!Ихэнх хүүхдүүд шүдний эмчээс айдаг. Шүдний эмчид үзүүлнэ гэхээр хүүхдийн сэтгэхүйд аймшигтай зүйлс бодогдож эхэлдэг байна. Ийм үед хүүхдийнхээ сэтгэлзүйг засах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд орилуулаад ч хамаагүй хүчээр үзүүлээд болно гэж боддог гэхдээ энэ нь буруу юмаа. Нэгэнт айсан хүүхэд дараагийн удаа үзүүлэхдээ ч гэсэн айж эсэргүүцэж томрох тусам энэ айдас нь хэвээрээ үргэлжлэх болно.
Зарим эцэг эхчүүддэд тохиолддог нэг буруу хандлага нь хүүхэд нь дэггүйтээд эхлэнгүүт ‘шүдний эмчрүү очно шүү‘ гэж эмчээр айлгадаг бөгөөд ингэснээр та хүүхдийхнээ сэтгэл зүй, зүрх зориг, өөртөө итгэх итгэлийг нь мохоож шүдний эмчид очих айдсыг нь улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.
Таны хүүхдийг тайвшруулах хэд хэдэн арга бий:
• Хүүхдийнхээ шүдийг аль болох хурдан эрт үед нь үзүүлж хянуулж байх шаардлагатай.Ихэнх эцэг эхчүүд цоороогүй бол зүгээр гэж бодоод яваад байдаг. Яг үнэндээ хүүхдийн тань шүд аль хэдийнээ цоорол үүсээд эхэлчихсэн байдаг бөгөөд нэгэнт цоороод эхэлсэн шүд хурдан явцтайгаас гадна таны цаг зав, мөнгө төгрөгийг илүү ихээр үрдэг.
• Орой эрт унтаж шөнө сайн амрах хэрэгтэй .Шөнө сайн унтахаар хүний бие мах бодь, оюун санаа амарч өглөө тайван сэрдэг.
• Бага насны хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ тоглох хэрэгтэйЖишээ нь : Таны хүүхдийн дуртай тоглоом , хүүхэлдэй нь өөрийнх нь шүдийг угаах гэж байна. Чиний шүдний сойзоор чиний шүдийг тоолох гэж байна. Гэх мэтчилэн хүүхдийг дасгах хэрэгтэй шүдний эмч хүүхдийн шүдэнд хүрхэд айж сандарч цочихгүй байх дадлыг суулгах хэрэгтэй. Шаардлагатай бол дуртай тоглоомыг нь аваад явсан ч болно. Хайртай тоглоомоо тэврээд хэвтэж байгаа хүүхэд илүү зоригтой тайван байдаг байна.
• Айдас төрүүлэхгүй байх.Хэрвээ бага насны хүүхдийнхээ хажууд шүдний эмчтэй нь ярьж байгаа бол аймшигтай, зовлонтой, өвдөлттэй гэх мэтчилэн хүүхдийнхээ сэтгэхүйд айдас түрүүлэх үгнүүдийг аль болох хэргэлхээс зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд бат бөх, хүчтэй, мундаг, эрүүл, цэвэрхэн гэх мэтчилэн эерэг үгнүүдийг орлуулаарай.
• Ач холбогдлыг нь ойлгуулах.Таны хүүхэд томрох тусам шүдээ арчилах нь ямар чухал вэ? гэдгийг та сайн тайлбарлаж байх хэрэгтэй
• Айж сандрахгүй байх.Хүүхэд тань уйлах нь байдаг л үзэгдэл тийм учраас эцэг эхчүүд дагаж сандрахгүйгээр аль болох тайвнаар хандах хэрэгтэй.