Эмчилгээний өмнө
Шүдний эмч сонгохдоо юуг харгалзаж үзэх нь зөв бэ
Яг өөрийн өвчний тань тухай бүрэн мэдлэг чадвартай эмчийг хайж олох нь тийм ч амархан зүйл биш юм. Ямар ч мэргэжлийн хувьд мэргэжилдээ маш чадварлаг нэгэн байхад бас түүний зэрэгцээгээр туршлага муутай бас өөр сонирхолтой ч нэгэн байдаг.
2023-02-28
Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 
     Хэрэв та шүдний эмчээс айх айдсаас хамааран шүдний тогтмол үзлэг, эмчилгээнээс зайлсхийдэг бол энэ нь таны амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд шинж тэмдэггүй өвчлөл даамжран хүндэрч улмаар танд илүү хүчтэй өвдөлт үүсэх мөн эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээ шаардагдах тул айдастайгаа нүүр тулан өөрийн эрүүл мэндийн төлөө зөв алхам хийгээрэй.
2022-01-25
Шүдний эмчилгээний салбарт ашиглагддаг шүд дугаарлах тооллын системүүдийн тухай товчхон
Шүд болгоныг өөр хооронд нь ялгах зорилгоор шүдний тооллын системийг ашигладаг. Энэ нь шүдний тухай мэдээллийг бүртгэж тэмдэглэхэд хэрэг болохоос гадна тухай шүдний тухай мэдээллийг салбарын мэргэжилтнүүд өөр хоорондоо аман хэлбэрээр солилцоход тустай. Хүний байнгын шүд болон хүүхдийн сүүн шүдийг өөр хооронд нь ялгахын тулд мөн тооллын систем ашигладаг.
2020-07-25
Шүдний гажиг заслын эмч (Orthodontist)
Шүдний гажигийг засах нь маш нарийн оношлогоо, тооцоолол шаарддаг тул ердийн ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч энэ ажилбарыг гүйцэтгэх боломжгүй юм. Иймд шүдний гажиг засах гажиг заслын ортодонт эмчийг төгсөлтийн дараах 2 жилийн сургалтаар бэлтгэж эрх олгодог. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь шүдний гажигийг оношлох, эмчилэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах чадвартай болж төгсдөг.
2020-07-24
Шүдний тулгуур эдийн эмч (Periodontist)
Зарим нүүр амны ерөнхий мэргэжлийн эмч өөрийн туршлагадаа үндэслэн буйл болон ясны эдийн зарим өвчнийг эмчилдэг боловч ерөнхийдөө олон улсын жишгээр бол энэ төрлийн нарийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах 2-3 жилийн сургалтаар бэлтгэдэг.
2020-07-24
Шүдний сувгийн эмчилгээний эмч буюу Эндодонтын эмч
Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх сувагт байрлах зөөлөн эдийг эмчилэх чиглэлээр ажилладаг. Олон улсын практикт баклаврын сургалт дүүргэсний дараа дахин 2 жил энэ чиглэлээр суралцаж байж эмчлэх эрхийн лиценз авдаг.
2020-07-24
Эмчилгээний өмнөх айдас, айдсын шалтгаан, айдсыг хэрхэн дарах тухай
Шүдний эмчид ямар ч айдсгүй тайван, юу чбодож санах юмгүй ирдэг хүн тийм ч олон биш. Ииэнх нь ялангуяа ахимаг насны хүмүүс эмчилгээ дууссаны дараа шүдний кресло дээр анх удаагаа л ийм өвдөлтгүй тайван сайхан байлаа гэж талархах нь бий.
2020-07-23
Шүдний эмчийн мэргэшлийн ялгааг мэдэх үү
Энгийн хүмүүс шүдний эмчийн мэргэжлийг төдийлөн сайн ялгаж ойлгодоггүй байсан үе бий. Эмч л бол эмч гэж ойлгодог байсан бол одооноос арай дээрдэж шүдний эмч бол шүдний эмч бөгөөд бусад эмч нараас арай өөр зүйл эрхэлдэгийг ялгадаг болсон. Өмнө нь бол зүрх, уушиг, элэг, бөөр, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний талаар шүдний эмчээс асууж зөвлөгөө авах гээд мэдэхгүй гэвэл эмч байж яахаараа мэддэгүй юм гэж гайхах, ундууцах тохиолдлуудтай ч таардаг байлаа. 
2020-07-23
Өвдөлтийн босго
Хүн болгон биед үүссэн ямар нэгэн шарх гэмтлийн улмаас өвдөлтийг мэдэрдэг. Гэсэн хэдий ч өвдөлтийн эрчим өвчтөн болгонд харилцан адилгүй байдаг. Баримжаагаар хүн амын бараг тал хувь нь шүд ломбодох энгийн ажилбарын үед ямар нэг өвдөлт мэдэрдэггүй. Гэтэл нөгөө хагас нь шүд ломбодох үед үүсэх үл ялих өвдөлтийг ч тэсвэрлэж чаддаггүй.
2020-07-22
Судлаачид шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн генетикийн үндсийг хайж оллоо
Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр нь ерөнхийдөө өвдөлтөөс айх айдас түгшүүрийн нэг төрөл бөгөөд үүний улмаас дэлхийн хүн амын нэлээдгүй их хувь нь шүдний эмнэлэгт очихоос зайлсхийж өөрийн амны хөндийн улмаар биеийн эрүүл мэндэд хор хохирол учруулж байдаг. Тэгвэл Америкийн судлаачид энэхүү айдас түгшүүрт орчины хүчин зүйлээс гадна удам зүйн нөлөөлөл маш чухал талаар шинэхэн нээлт хийгээд байгаа талаараа мэдэгдлээ.
2020-07-21
Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр буюу Dental Anxiety ба Phobia гэж юу вэ?
Зарим нэг хүмүүс шүдний эмч дээр очихыг үзэж чаддаггүй мөртлөө өрхийн эмч болон бусад эмч дээр зүгээр очиж үзүүлэх нь бий. Шүдний эмчилгээний ихэнх ажилбарууд ямарч өвчин зовиур үүсгэдэггүй. Гэвч тэдгээр хүмүүс зөвхөн шүдний эмчилгээний сандал дээр суух төдийд л мэгдэж сандраад эхэлдэг.
2020-07-21
Шүдний эмнэлэг, эмчээс айх айдас (Dentophobia)–ын талаар та юу мэдэж байх нь зүйтэй вэ?
Dentophobia буюу шүдний эмнэлэг, эмчээс айх айдас гэдэг нь аль ч насны хүмүүсийн дунд элбэг байдаг айдсын нэгэн төрөл юм. Энэ айдас нь нэг талаар iatrophobia буюу эмчээс айх айдас, trypanophobia буюу тариурын зүүнээс айх айдастай хамааралтай. Шүдний эмчээс айх айдсын зэрэг хүн бүрт харилцан адилгүй байх ба ямар ч хэлбэрээр тохиолдсон бай эцэс сүүлдээ амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм.
2020-07-21
Хүүхдийн шүдний эмч (Pediatric Dentist)
Ихэнх шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар хүүхдийн шүдийг эмчилэх чадвартай байдаг. Гэсэн хэдий ч төгсөлтийн дараах 2 жилийн сургалтыг хүүхдийн шүдний эмчийн чиглэлээр дүүргэсэн эмч нар нь хүүхдийн шүдний өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээ, шүдний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг иж бүрнээр нь гүйцэтгэх чадвартай болж төгсдөг.
2020-07-21
Шүдний эмчид очихоосоо өмнө хүүхдийг хэрхэн яаж тайвшруулах нь зүйтэй вэ?
Хүүхэд бүр инээмсэглэж байх ёстой! Ихэнх хүүхдүүд шүдний эмчээс айдаг. Шүдний эмчид үзүүлнэ гэхээр хүүхдийн сэтгэхүйд аймшигтай зүйлс бодогдож эхэлдэг байна. Ийм үед хүүхдийнхээ сэтгэлзүйг засах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд орилуулаад ч хамаагүй хүчээр үзүүлээд болно гэж боддог гэхдээ энэ нь буруу юмаа. Нэгэнт айсан хүүхэд дараагийн удаа үзүүлэхдээ ч гэсэн айж эсэргүүцэж томрох тусам энэ айдас нь хэвээрээ үргэлжлэх болно.
2020-07-21
Шүдний эмч нарын мэргэжил, мэргэшлийн ялгааг та мэдэх үү?
Энгийн хүмүүс саяхныг хүртэл эмчийн мэргэжил, мэргэшлүүдийн ялгааг төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Эмч л бол эмч бүхнийг эмчилдэг гэж ойлгодог байсан бол одооноос арай дээрдэж шүдний эмч бол шүдний эмч бөгөөд бусад эмч нараас арай өөр зүйл эрхэлдэгийг ялгадаг болсон байна. Урьд өмнө нь бол биднээс зүрх, уушиг, элэг, бөөр, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний талаар асууж зөвлөгөө авах гээд, мэдэхгүй гэвэл эмч байж яахаараа мэддэгүй юм гэж гайхах, ундууцах тохиолдлуудтай ч таардаг байлаа. Гэхдээ л мөн урьдын адил шүдний эмч нар дотроо мэргэшил үүргийн хувьд мөн олон янз байдгийг бас л ялгахгүй хэвээр байгаа болов уу.
2020-05-12
Шүдний эмнэлгээс айх айдас, айдсын шалтгаан, айдсыг дарах зарим үр нөлөөтэй аргууд
Саяхан Канад улсад явагдсан социологийн судалгаагаар “Ямар эмчээс хамгийн их айдаг вэ?” гэсэн асуултанд бүгд дуу нэгтэй "Шүдний эмчээс" гэж хариулсан байх юм. Бид өөр хоорондоо тоглоом шоглоомоор “Хамгийн их айдаг зүйл чинь юу вэ?”, “Харанхуй” “Шүдний эмч”? Яагаад? Харанхуйд хичнээн ч шүдний эмч байх юм билээ? гэх мэтээр марзаганан хөгжилддөг. Гэтэл бидний тоглоом шоглоом болгож буй энэ зүйл шүдний эмч, шүдний эмнэлгээс жинхэнээсээ айдаг хүмүүсийн айдсыг дэврээж шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлэхэд нь саад болж байдгийг ТА МЭДЭХ ҮҮ?. Үүний улмаас маш олон хүмүүс шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлж чадахгүйн улмаас амны хөндийн эрүүл мэндийн цаашлаад биеийн эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн байдаг.
2020-04-23
Шүдний эмчилгээний үед хөгжим сонсох нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг судалсан судалгаа
Шүдний эмчилгээний үед болон эмнэлгийн орчинд байх нь хүмүүст олон янзын сэтгэл хөдлөлийг бий болгодог. Сэтгэл түгшилт, таагүй, тухгүй байдал эмчилгээ хийлгэх үед ихэвчлэн илэрдэг байна. Энэ нь үйлчлүүлэгчийг эмчтэй ойлголцоход хүндрэлтэй байдал үүсгэдэг...
2020-02-11