Ихэнх шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар хүүхдийн шүдийг эмчилэх чадвартай байдаг. Гэсэн хэдий ч төгсөлтийн дараах 2 жилийн сургалтыг хүүхдийн шүдний эмчийн чиглэлээр дүүргэсэн эмч нар нь хүүхдийн шүдний өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээ, шүдний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг иж бүрнээр нь гүйцэтгэх чадвартай болж төгсдөг.
Хэдийгээр хүүхдийн шүдний өдөр тутмын шүд цоорох өвчин зэргийг ерөнхий мэргэжлийн шүдний эмч гүйцэтгэдэг ч оло төрлийн зайлшгүй нарийн мэргэжлийн эмч гүйцэтгэхээс өөр боломжгүй тохиолдлууд байдаг. Жишээ нь шүдний тархмал цооролтой нялх балчир хүүхэд.
Нөгөө талаар зарим хүүхдүүд шүдний эмчээс айх сэтгэлзүйн маш том барьертай байдаг. Ийм айдастай хүүхдийг эмчилэх нь тусгайлан ур чадвар шаардагдахаас гадна хүүхдийн сэтгэлзүйн талаар мэдлэг, дадлага туршлагатай байхыг шаардна.
Хэрэв шаардлагатай бол ихэнх хүүхдийн шүдний эмч нар эмчилгээний явцад тайвшруулах эмчилгээг мөн давхар хийдэг. Иймд хүүхдийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмч нар ерөнхий мэдээ алдуулалтын талаар мэдлэг туршлагатай байх бөгөөд шаардлагатай бол мэс заслын өрөө болон эмнэлэгт ерөнхий мэдээ алдуулалтын дор шүд эмчилэх чадвартай байдаг.