Амсхийх завгүй өнөөгийн амьдралын нөхцөл байдал дунд амны эрүүл ахуйдаа 4 минутыг зарцуулах нь танд хайран санагдаж байна уу?
Тэгвэл энэ одоо асуудал биш болсон гэж зохион бүтээгч Dr. Aldo Dominici амлаж байна. Тэрээр өөрийн найз бизнесмен Mr. Niccolò Cerizza-ын хамтаар таны шүдийг аравхан секундын дотор бүрэн цэвэрлэх чадвартай бүрэн touch screen дэлгэц бүхий GlareSmile нэртэй ухаалаг шүдний сойз бүтээснээ зарлалаа.
“Бүх төрлийн цахилгаан шүдний сойзонд тохиолддог хамгийн түгээмэл асуудал нь түүний хэр сайн шүдийг цэвэрлэх эсэх нь хэрэглэгч түүнийг хэр зөв ашиглахаас шалтгаалдаг асуудал юм” “Энэхүү зөв ашиглах чадвар олгох тал дээр шүдний сойзыг хэрхэн зөв ашиглах мэдлэг мэдээллийн дутмаг байдал, хувь хүн бүрт зөв хадалгаан хийх дадал зуршил байхгүй байгаа явдал, зайлшгүй хоёр минутын турш угаах зав зай байхгүй байх зэрэг нь нөлөөлж байна. Амьдрал дээр статистикийн судалгаагаар нийт хүн амын 70% нь шүдээ зөв угааж чаддаггүй гэсэн мэдээлэл нь бидэнд хүний чадвараас үл хамааран шүдийг цэвэрлэх чадвартай шинэ төрлийн төхөөрөмж бүтээх санааг өгсөн” гэж Dr. Dominici зохион бүтээгч Digital Trends сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.
Өнөө үед ашиглагдаж байгаа цахилгаан сойзуудаас ялгаатай нь GlareSmile нь өөртөө шүдний бүх гадаргууг цэвэрлэх зориулалт бүхий 3 төрлийн эргэдэг сайзыг агуулсан бөгөөд хоёр гадна талд байрлалтай сойз нь шүдний үүдэвч болон хэлэн талыг угааж байхад голын сойз нь шүдний зажлах гадаргууг угаадаг байна. Маш хялбарханаар удирдагдах сойзны эргэлдэх хөдөлгөөн нь доороос дээшээ чиглэлд шүдний гадаргуугийн бүх өнгөр бохир зүйлсийг авахад шүдний нэг гадаргууд ердөө л 2,5 секунд зарцуулах гэнэ.