Флорида мужийн шүдний их сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-ын сануулж байгаагаар халдвартай хүний амнаас гарсан вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн туршид амьдарч өвчин үүсгэж байна. Тэр ч байтугай таны буйлны шархаар халдвар дамжсанаар амны хөндийн эрүүл бичил организмууд өвчилж болно.
Сойзоо хэрхэн цэвэрлэх вэ?: Хэрвээ та эрхтэн тогтолцооны өвчин эсвэл дархлааны эмгэгтэй бол урсгал усанд сайн угаахаас гадна амны хөндий болон хоолой зайлдаг бактерийн эсрэг уусмалаар угааж болно. Сүүлийн үед олон төрлийн сойз ариутгагч бэлэн төхөөрөмжүүд худалдаалагдаж эхэлсэн ба зарим нэг төхөөрөмжүүд нь хэт ягаан туяааны гэрлээр бичил биетэнг устгахад ашиглаж байна.
Зөв хадгалах нь чухал: Шүднийхээ сойзыг угаасан бол босоогоор нь хатаах хэрэгтэй. Угаасныхаа дараа битүү саванд хийгээд удаан хугацаагаар хадгалах нь бактери үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
Сойзоо хэзээ солих вэ?: Шүдний сойзыг 3-4сар болгоод солих ёстой. Мөн шүдний сойзны элэгдлийг харах хэрэгтэй. Элэгдсэн үстэй сойз таны шүдийг хангалттай цэвэрлэж чадахгүй бохь зажилсантай адилхан үр дүнтэй гэж Cooper эмч хэлжээ.
Шүдний сойзоо бусадтай хуваалцаж болохгүй. Ямар ч гэр бүлийн гишүүд хосууд байсан хамаагүй шүдний сойзоо хуваалцаж байна гэдэг нь шүлс болон бактериа хуваалцаж байгаатай адилхан зүйлс бөгөөд ингэснээр таны амны хөндий өвчилөхөөс гадна шүд цоорох өвчин болон тулгуур эд , буйлны үрэвсэл үүсхэд нөлөөлөх хүчин зүйл болж байна гэсэн үг юм.
Мэдээллийг бэлтгэсэн: Нүүр амны их эмч Л.Ундармаа