Шахалт даралтаас шалтгаалан өвдөх
Тухайн шалтгаан болж буй шүдээр юм зажлах үед маш хүчтэй хатгаж өвддөг. Шүдэн дээр дарах хатуу юмаар шүргэх үед мөн хүчтэй өвдөнө. Гэвч шүд байнга өвдөхгүй бөгөөд тодорхой хугацаанд өвдөлтгүй байдаг. Антибиоток уух үед шүдний өвдөлт намжих бөгөөд зарим хүмүүст огт өвдөлтгүй болох нь ч бий.
Шүд ямар нэг зүйлийн даралтаас шалтгаалан ингэж өвдөх нь ихэнхдээ шүдний зөөлөн эд үхжиж байгаа эсвэл үхжсэнийг илэрхийлэх боловч зарим тохиолдолд цуурч гэмтсэн шүд эсвэл хэт их шүдээ хавирах эмгэг буюу бруксизмын үед мөн ийм ийм шинж тэмдэг илэрдэг.
Хэрэв шүдний эмч үзээд таны шүдний зөөлөн эд үхэжсэний улмаас ингэж өвдө байна гэвэл танд дараах хоёр сонголтоос аль нэгийг нь сонгох үлдэж гэсэн үг.
А. Шүдний сувгийн эмчилгээ хийлгэх
Б. Шүдээ авхуулах
Халуун цочруулаас шалтгаалан өвдөх
Хэрэв халуун хоол хүнснээс болж шүд тань өвдөж байвал ихэнхдээ шүдний зөөлөн эд үхэжсэн байх бөгөөд танд дараах хоёр сонголт тулгарна.
А. Шүдний сувгийн эмчилгээ хийлгэх
Б. Шүдээ авхуулах
Буйлан дээр улаан өнгөтэй батга шиг товгор зүйл гарах
Хэрэв таны шүдний хацар талын эсвэл хэлэн талын буйлан дээр шүдний ёзоорын ойролцоо ийм улаан өнгөтэй батга шиг зүйл гарч ирсэн бол таны шүдний зөөлөн эд хэдий нь үхэжсэн гэсэн үг бөгөөд халдварын голомт түүшин ясыг идээд буйлан дээр нэвтэрч гарч ирсэн гэсэн үг юм. Энэ үед шүдний сурвалжийн орой болон буйлны хооронд цорго юмуу суваг үүссэн байх бөгөөд уг сувгаас шаргал өнгийн идээрхэг зүйл гармагц шүдний өвчин эмзэглэл намжина. Гэхдээ энэ нь шүийг эмчилтэл үргэлжилсээр л байх болно.
Буйлан дээр цорго үүссэн үед дараах эмчилгээний хувилбардаас сонгоно.
А. Дан ганц сувгийн эмчилгээ хийх
Б. Хэрэв ясан дотор том хэмжээний эмгэг үүссэн бол сувгийн эмчилгээг сурвалжийн орой тайрах эмчилгээ (apicoectomy) хавсран хийнэ.
В. Hemisection хийх. Энэ нь нэг болон хэд хэдэн сурвалжийн оройг тайрах эмчилгээ.
Г. Шүдийг авах
Өмнө нь сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд өвдөж, буйлан дээр батга шиг зүйл гарах
Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүднүүдийн 95% нь амжилттай болдогч үлдсэн 5%-д ямар нэг асуудал үүсэх нь бий. Хэрэв өинө нь эмчилгээ хийлгэсэн шүд эмзэглэж өвдөөд байвал шүдний эмчтэйгээ зөвлөлдөөд дараах хувилбаруудаас сонгож эмчилгээ хийлгэнэ.
А. Сувгийн эмчилгээг дахин хийлгэх
Б. Сурвалжийн оройг тайруулах
В. Hemisection хийлгэх
Г. Шүдээ авхуулах
Өмнө нь сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд өнгөө өөрчилж бараан өнгөтэй болох
Энэ нь эмчилгээний явцад шүдний хөндийд цус болон бусад ямар нэгэн зүйл үлдсэний улмаас шүдний өнгөнд өөрчилөлт ордог. Голдуу тухайн үлдсэн зүйлээс ялгарах будагч бодис нь шүдний өнгийг бараан болгож бууруулдаг. Энэ тохиолдолд дараах эмчилгээний аргуудаас сонгон эмчлүүлэх хэрэгтэй.
А. Шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх
Б. Шүдний гадуур нүүрэвч юмуу бүрээс хийлгэх
В. Шүдээ эмчлүүлэлгүй тэр чигт нь орхих. Гэхдээ ихэнх хүмүүс өнгө нь өөрчилөгдсөн шүдтэй байхыг тэвчдэггүй.
Г. Шүдээ авхуулаад оронд нь авагддаг шүдэлбэр юмуу авагддаггүй гүүрэлсэн шүдэлбэр хийлгэх.