Хүн болгон биед үүссэн ямар нэгэн шарх гэмтлийн улмаас өвдөлтийг мэдэрдэг. Гэсэн хэдий ч өвдөлтийн эрчим өвчтөн болгонд харилцан адилгүй байдаг. Баримжаагаар хүн амын бараг тал хувь нь шүд ломбодох энгийн ажилбарын үед ямар нэг өвдөлт мэдэрдэггүй.
Гэтэл нөгөө хагас нь шүд ломбодох үед үүсэх үл ялих өвдөлтийг ч тэсвэрлэж чаддаггүй. Хэрэв та өвдөлтөнд маш их тэвчээртэй бол өвдөлтийн босго өндөртэй гэсэн үг. Ийм бол та азтай байна гэсэн үг. Шүдний эмчилгээ төдийгүй биед учирч буй үл ялиг зүйлсийг ч та сүр болгож хүлээж авдаггүй гэсэн үг.
Хэрэв та тэвчээргүй бол өөрөөр хэлбэл өвдөлтийн босго намтай бол танд шүдний эмчилгээ хийхдээ дараах мэдээ алдуулах аргуудаас аль нэгийг нь заавал хэрэглэх шаардлагатай.
Олон жил ажилласан туршлагатай эмч бол анхны үзлэгээр тантай харилцан ярилцаж байх үедээ л таныг өвдөлтөнд хэр зэрэг мэдрэг болохыг мэдчих төдийгүй танд тохирох мэдээ алдуулалтыг хэдий нь бэлдчихсэн байдаг.