Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Шүд цоорлын тодорхой үе үе шатуудад шүд нь халуун болон хүйтэн зүйлээс эсвэл хүчиллэг болон чихэрлэг зүйлээс шалтгаалан өвддөг. Шүдний өвдөлтийн шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахад (амаа бүлээн усаар зайлах, өвчин намдаах эм хэрэглэх г.м) хэдийгээр өвдөлт намжах боловч түүний гол шалтгаан бүрэн арилдаггүй.
Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэний улмаас үүснэ.
Шүд аяндаа ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ.
Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед Шүд голдуу шөнийн цагаар өвддөг. Шүдний өдөлт хэдэн минутаас цаг хүртэл үргэлжижлж болно. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.
Хэрэв шүд ямар ч завсарлаггүй байнга янгинаж, лугшиж өвдөөд байвал энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно.
Ер нь бол шүд өвднөө гэдэг нь Шүдний өвчин хүндэрч буйн дохио бөгөөд таныг Шүдний эмчид яаралтай оч гэж бие организм чинь шаардаад байгаагийн илрэл юм шүү.