Ам ангайх эсвэл хамхих үед эрүүний үеэр товших эсвэл няслахтай адил дуу чимээ сонсогдоно. Чимээний чанга сул нь харилцан адилгүй байх бөгөөд зарим үед хажуугийн хүнд дуулдахаар чанга дуугардаг бол зарим нь зөвхөн өөрт мэдэгдэх төдий сул дуутай байдаг. Ингэж тас няс хийж дуугарах нь өвдөлттэй хавсарсан эсвэл өвдөлтгүй ч байж болно. Эрүүгээ ийш тийш нь хөдөлгөн чимээг улам чанга болгож болно.
Хэрэв ямар нэг өвдөлтгүйгээр чимээ гарч байвал санаа зовох зүйлгүй харин чимээ гарахын зэрэгцээ өвдөлт өгч байвал эрүүний үенд ямар нэг асуудал үүссэнийг илтгэнэ.
Эрүүний үеэр дуугарах эмгэгийн үед дараах уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэнэ.
1. Хоршихуйн чиг
2. Хоршихуй тохируулагч
3. Физик эмчилгээ
4. Булчин сулруулагч
5. Цахилгаан нейростимулятор
6. Гажиг заслын эмчилгээ