Эрүүний үений үйл алдагдлын шинж тэмдэг хэдэн сараас жил хүртэл үргэлжилсэний дараа эсвэл гэмтэл болон артритын дараа эрүүний үеэр нужигнах чимээ дуулдана. Ингэж дуугарах нь эрүүний үенд ямар нэгэн үйл зүйн хямрал болсоныг илтгэх боловч энэхүү хямрал нь хоршихуйн алдагдалтай заавал хамаатай биш байж болно.
Ийм чимээ гарч эхлэх үед үений эмчилгээний уламжлалт аргууд үр дүнтэй байх бөгөөд эмчилгээний хэсэг хугацааны дараа чимээ багасна. Гэхдээ эмчилгээний дарааллын хувьд энгийн эсвэл иж бүрэн эмчилгээ хийх зэргээр харилцан адилгүй байна.
Дараах эмчилгээний аргуудыг хэрэглэнэ.
1. Хоршихуйн чиг
2. Хоршихуй тохируулагч
3. Физик эмчилгээ
4. Булчин суллах эмчилгээ
5. Цахилгаан нейростимулятор (TENS)
6. Эрүү чамархайн үенд мэс засал хийх
7. Амны хөндийн нөхөн сэргээлт (бүрээс, зоомол, гүүрэлсэн шүдэлбэр зэргийг ашиглан хоршихуйг шинээр үүсгэх)
8. Гажиг заслын эмчилгээ (Шүдийг шилжүүлэн шинэ хоршихуй үүсгэх)