Хоршихуйн алдагдалтай холбоотойгоор үүсэх булчингийн үйл ажиллагааны хямралын улмаас толгой, хүзүү, мөрлүү дамжсан байнгын зовиуртай өвдөлт үүсдэг. Энэ нь эрүү чамархайн үений үйл зүйн хямрал (temporomandibular dysfunction (TMD)-д хамаарагддаг шинж тэмдэг юм. Мэдээж ингэж толгой хүзүүгээр өвдөх маш олон шалтгаан байдаг ч хэрэв ямар нэг онцгой үйл зүйн өөрчлөлтгүй, шалтгаан нь тодорхойгүй бол юуны өмнө шүдний эмчид очиж энэхүү өвдөлт нь хоршихуйгаас шалтгаалсан биш байгаа гэдгийг шалгуулах нь чухал.
Хоршихуй болон эрүүний үенээс шалтгаалсан өвдөлт нь дараах байрлалуудад ихэвчлэн өвддөг. Толгойн чамархай хэсэг, эрүүний хацар завьж орчим, хүзүүний гадна атираа, дагз, мөрний дээд хэсэг, гадна ар тал. Өвдөлт эдгээр газруудад заримдаа хэсэг тус бүрт ээлжилж, эсвэл бүх хэсэг нэгэн зэрэг өвдөж болно.
Толгойн өвдөлт олон шалтгаантай бөгөөд хэрэв толгойн өвдөлт нүд, хамар, хамрын уг, зулай орчмоор байвал энэ нь хоршихуй болон эрүүний үетэй хамаагүй гэдгийг шууд хэлж болно. Гэсэн хэдий ч олон төрлийн оношлогооны аргад үндэслэж эрүүний үений гаралтай өвдөлт байна гэдгийг тодруулна. Хоршихуйн гараглтай булчингийн үйл зүйн хямралаас шалтгаалсан өвдөлтийг эмчилэх олон төрлийн арга байдаг боловч хамгийн өргөн хэрэглэгддэг аргууд нь дараах юм.
1. Хоршихуйн чиг
2. Хоршихуй тохируулагч
3. Физик эмчилгээ
4. Булчин суллах дасгал
5. Цахилгаан нейростимулятор (TENS)
6. Халуун ба хүйтэн жин