Согтууруулах ундааг зохистой тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ч (Зохист тун: Архи-70 мл, Дарс- 120 мл, Пиво- 330 мл) согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь олон муу үр дагавартай билээ. Үүнээс дурдвал мэдрэлийн үйл ажиллагаа дангуйладах, элэгний хэвийн үйл алдагдах, цусан дахь сахар ихсэх гэх мэт таны бие махбод эрүүл мэндэд богино болон урт хугацааны муу нөлөө үзүүлдэг.
- Алкохол нь амыг хуурайшуулна.
- Цитрусын хүчил шүдний бат бөх чанарт нөлөөлнө.
- Шар айраг нь мөн хүчиллэг тул шүдний хатуулаг байдлыг алдагдуулна
- Хар арвай нь шүдэнд толбо үүсгэдэг.
- Мөсийг зажлах нь шүдийг гэмтэлд өртөх.
- Ундаанд агуулагдах чихэр нь хүчил үүсгэдэг.
Согтууруулах ундааны буйл болон шүдэнд үзүүлдэг нөлөө юу вэ?
Буйлны өвчин, шүд цоорох, амны шарх зэрэг нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст илүү их тохиолддог бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэх нь амны хөндийн хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлийн хоёрдугаарт ордог.
Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн шүдэнд өнгөрийн хэмжээ ихсэх хандлагатай байдаг ба шүдний алдагдалд орох магадлал согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсээс 3 дахин их байдаг.
Толбо үүсэх
Колумбийн Шүдний Анагаах Ухааны Коллежийн амны хөндийн биологи, шүдний эмнэлзүйн судалгааны захирал доктор Жон Грбик "Уух юмны өнгө нь хромогенээс үүсдэг" гэж тайлбарласан байдаг. Хромоген нь архины хүчилтэй хавсран шүдний пааланд наалдаж, шүдийг толботуулдаг. Өөрөөр хэлбэл хэт өнгөтэй зүйлийг архитай хавсран хэрэглэх нь толбо үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Smiles NY-ийн DMD, Шүдний их эмч Тимоти Чейс "Хэрэв та архи согтууруулах ундааг хар өнгийн хийжүүлсэн ундаатай хольж эсвэл улаан дарс уух дуртай бол цагаан инээмсэглэлдээ баяртай гэж хэлээрэй. Үүнээс гадна бусад тод өнгөтэй ундаа нь шүдэнд толбо үүсгэдэг. Уух юмаа уух хоорондоо амаа усаар зайлахаа мартаж болохгүй шүү." гэж хэлжээ.
Хуурайшилт
Жозеф Банкер мөн алкохол их хэмжээгээр агуулсан согтууруулах ундаа нь амыг ихээр хатаадаг болохыг олж тогтоожээ. Шүлс нь шүд, амны салстыг чийгтэй байлгаж, шүдний гадаргуугаас өнгөр болон бактерийг арилгахад тусалдаг. Согтууруулах ундаа ууж байхдаа ус ууж, шингэнээ сайн нөхөхийг хичээх хэрэгтэй.
Бусад гэмтлүүд
Согтууруулах ундаатай холбоотой шүдний бусад гэмтлүүдэд:
- Ууж буй зүйл дэх мөсийг зажлаж нь шүдээ хугалах
- Шар айрагны бөглөөг шүдээрээ онгойлгох үедээ шүдээ хугалах
- Цитрусыг нэмэж уух зүйлийг хүчиллэг болгосноор шүдний хатуу эдийг сийрэгжүүлэх зэрэг орно.