Хэрэв тухайн өвчтөн урьд нь авагддаг бүрэн шүдэлбэр зүүж байсан бол имплант тулгууртай авагддаг шүдэлбэр нь маш зохимжтой эмчилгээний хувилбар юм.
Имплантанд тулгуурласан бүрэн шүдэлбэр нь гадна хэлбэр төрхөөрөө ердийн шүдэлбэртэй адил боловч тэр нь амны хөндийд жижиг бөмбөлөг эсвэл металл нуман түгжээ, соронзон зэргийн аль нэгээр бэхлэгдэнэ. Авагддаг шүдэлбэрийг ойр ойрхон авч цэвэрлэхийн зэрэгцээ, имплант болон амны салст бүрхэвчийг ам зайлах шингэнээр цэвэрлэж байх нь чухал юм.
Бөмбөлөг тогтоогууртай имплант
Нуман түгжээ тогтоогууртай имплант
Соронзон тогтоогууртай имплант
Давуу тал:
Аманд имплант зоож авагддаг шүдэлбэрийн тулгуур болгож өгсөнөөр шүдэлбэр нь амны хөндийд маш сайн бэхлэгдэж хоол хүнс зажлах бутлах үй ажиллагаа нь сайжирдаг. Энэ эмчилгээ нь ердийн бүрэн шүдэлбэр хийлгэхээс ялимгүй үнэтэй ч дан ганц бүрэн шүдэлбэр хийлгэхээс маш үр дүнтэй харьцангуй хялбар арга юм. Харин аманд имплант зоож авагддаггүй шүдэлбэр хийлгэхээс хамаагүй хямд өртөгтэй.
Сул тал:
Авагддаггүй импланттай адил ясанд бүрэн бэхлэгдээгүй тул авагддаг шүдэлбэрийг өдөрт байн байн авч цэвэрлэх нь түвэгтэй байж магад. Хэдийгээр имплантан дээр бэхэлсэн ч авагддаг шүдэлбэр нь харьцангуй том тагнайтай тул яг өөрийн шүд мэт мэдэрч чаддаггүй. Авагддаг шүдэлбэр зүүдгийн нэгэн адил аманд нэг том зүйл байх мэдрэмж хэвээрээ байна.
Эрсдэл:
Имплант зоох мэс засал хийх үед тухайн өвчтөний нас, ясны эдийн төлөв, биеийн ерөнхий байдлаас шалтгаалсан эрсдэлт хүчин зүйл үүсэж болно. Имплантын шарх эдгэсний дараа шүдэлбэрээс шалтгаалсан эрсдэл бага. Ховор тохиолдолд имплантын алдаа гарч болох боловч түүнийг буцааж суулгах замаар засахад амархан. Авагддаг шүдэлбэр нь эдэлгээний явцад хугарч гэмтэж болох ч түүнийг буцаан шинээр хийх нь хэцүү биш.
Эмчилгээний бусад хувилбар:
1. Имплант тулгуургүй ердийн авагддаг бүрэн шүдэлбэр
2. Хуучин шүдэлбэрээ засуулах
3. Амны хөндийдөө мэс засал хийлгэх замаар шүдэлбэрийн тогтоцыг сайжруулаад шинээр авагддаг шүдэлбэр хийлгэх
4. Имплант тулгууртай авагддаггүй гүүрэлсэн шүдэлбэр хийлгэх
Өртөг:
Бөмбөлөг тогтоогууртай имплант тулгууртай авагддаг шүдэлбэр нь харьцангуй хямд дасахад амархан байдаг бол нуман түгжээ тогтоогууртай авагддаг шүдэлбэр нь үнэтэй төдийгүй дасахад цаг хугацаа нэлээд ордог. Шүдэлбэрийн тогтоогуурын нум болон түгжээ зэрэг нь эмчилгээний төлбөр дээрээ үнэ нь нэмэгдэж тооцогддог. Гэхдээ л эдгээр бөмбөлөг, нуман түгжээ зэрэг тогтоогууртай авагддаг шүдэлбэрийн өртөг нь аль аль нь имплант тулгууртай авагддаггүй гүүрэлсэн шүдэлбэр хийлгэхээс маш хямд.