Elizabeth Scotland нөхөр Frank-ийн хамт. 1983 онд Имплант суулгасны дараа
SHARON, Mass., USA: Титанан имплант суулгац эрүүний ясанд суулгаад тэр нь ястай барьцалдан бэхжээд түүнийг ахин шүдтэй болгох юм гэж шүдний холбоос эдийн өвчний улмаас шүдгүй болсон өдгөө 87 настай Elizabeth Scotland-ын хувьд биелэшгүй мөрөөдөлд тооцогдож байжээ. Тэрээр 1957 онд өөрийн нөхөр Frank-ийн хамт өөрийн сонгосон худалдааны салбар болох багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр боломж хайн АНУ-д ирсэн байна.
Хатагтай Scotland Бостон хотод чанартай тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн эрэлт байгааг мэдэрч бизнесээ эхэлсэнээр тэр нь түргэн хугацаанд өргөжин тэлж өнөөгийн алдарт Gillette үйлдвэр болсон байна.
Тэрээр тагнайтай шүдэлбэр зүүхийн зовлонг хангалттай амссан бөгөөд өөрийн дуртай олон төрлийн хоол хүнсийг идэж чадахгүй байгаадсаа харамсдаг байжээ.
“Миний зүүдэг энэ тагнайтай шүдэлбэрээс дээр ямар нэг зүйл байгаа гэдгийг мэддэг байсан ч үнэндээ бол цаг нь болохоор түүнийг олж авахаар явна даа л гэж боддог байлаа” гэж хатагтай Scotland ярьж сууна.
1980-аад оны эхэн үеэс тэрээр шинэ төрлийн шүдэлбэр хайж эхэлсэн бөгөөд Dr. Paul Schnitman эмч Харвардын Их Сургууль дээр шинэ төрлийн ясанд бороо үүсгэдэг имплантын сургалтын төв нээсэн гэдгийг олж мэдсэн байна.
“Би имплантын тухай уншсан даруйдаа л түүнийг хийлгэхийг хүссэн” гэж хатагтай Scotland ярьлаа.
Тэрээр анхны Brånemark osseointegrated dental implant-ын өвчтөнийг харсан Америкийн имплантын ахндагчуудын нэг Dr. Paul Schnitman эмчтэй уулзахаар явсан байна. “Би тэр үед умард Америкийн имплантын сургалтын Канадын Торонто, Онтарио хотуудад болсон сургалтаасаа дөнгөж буцаж ирээд байлаа. Хатагтай Scotland үнэхээр шилдэг гайхамшигтай өвчтөн байсан шүү” гэж Dr. Paul Schnitman эмч дурсан ярьж байна. Тэрээр хатагтай Scotland-тай Wellesley Hills-т байх хувийн эмнэлэгтээ анх уулзжээ.
1983 онд тэрээр хатагтайн эрүүний тагнайтай шүдэлбэрийг 5 имплантаар сольж өгсөн байна. Имплантыг эрүүний ясанд хангалттай бороо үүссэний дараа шаазан бүрээс хийж өгсөн нь өнөөг хүртэл байсаар байна. Хатагтай Scotland нь New England дахь анхны имплант хийлгэсэн өвчтөн болжээ.
“Энэ бол ёстой бурханы аврал байсан. Би ямар ч зүйлийг асуудалгүй идэж чаддаг болсон” гэж хатагтай Scotland тэр үеийг дурсан ярьлаа. “Тэр үнэхээр төгс өвчтөн байсан” гэж Dr. Paul Schnitman эмч түүний талаар дурсаж байна.
Имплант хийлгэсний дараа удалгүй түүний нөхөр Энэтхэгт нээсэн Gillette-ийн шинэ үйлдвэрээ удирдахаар түүний хамт явсан байна. “Би одоо хаашаа ч бүрэн итгэлтэй явдаг болсон” гэж хатагтай өгүүлж байлаа.
Имплант нь шүдний бусад эмчилгээнээс хамаагүй өндөр өртөг шаарддаг ч хатагтай Scotland түүний төлбөртөө огт харамсдаггүй ажээ. “Би энэ ажилбарыг амжилттай дуусах үед маш их талархсан. Би угаасаа л хамгийн шилдэг зүйлийг худалдан авахыг хүсдэг. Гал тогоондоо жижиг зүйл худалдан авах байсан ч хамгийн шилдэгийг нь л худалдаж авна” гэж хатагтай Scotland хэлж байлаа.
Эмчийн тухай товчхон
Dr. Schnitman эмч нь одоогийн байдлаар Wellesley Hills дэх эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээ имплантын төлөвлөгөө боловсруулах, имплантын мэс ажилбар, шүдэлбэрийн технологийн чиглэлээр Harvard School of Dental Medicinе-ийн резидентүүдэд хичээл заадаг байна. Тэрээр Harvard’s Distinguished Faculty Award болон Америкийн Шүдний Имплантын Академийн дээд шагнал болох The Gershkoff and The Lew Awards шагналуудыг тус тус хүртсэн байна.