Одоогоос хэдэн жилийн өмнөөс Монголд Уян хуванцар шүдэлбэр буюу Flexible Denture-ийг хийж эхлээд байна. Та магадгүй найз нөдөөсөө, ажлын газрынханаасаа, эсвэл телевизийн рекламнаас Уян хуванцар гэж сонссон байх.
Та хэрэв хатуу хуванцар (Акрилын хуванцар) шүдэлбэрээ солих бодолтой байдаг бол танд хатуу хуванцараа уян болгосноор маш олон давуу талыг мэдрэх болно гэж зөвлөх байна.
Уян хуванцар гэж юу вэ?
Энэ нь химийн гарал үүслийн хувьд нейлон суурьтай термопластик полимер нэгдэл юм.
Хатуу хуванцар тэгвэл ямар бодисоос тогтдог юм бол.
Хатуу хуванцар нь Акрилийн төрлийн хуванцар буюу химийн нэршил нь полиметилметакрилат юм.
Ялгаа нь юунд байна?
Ялгаа нь бөсөх урвал буюу полимерзациараа ялгагдана.
Хатуу хуванцар нь үйлдвэрээсээ шингэн болон нунтаг байдалтай савлагдан ирдэг. Шингэн болон нунтгийг хооронд нь холиход бөсөх урвал буюу полимеризаци явагддаг. Шингэн болон нунтгийн холих харьцаа нь бүтээгдэхүүний чанарт болон хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
Харин уян хуванцар нь үйлдвэрлэгчээсээ нарийн тунгаар орц нормыг нь тохируулан хөнгөн цагаан бортогонд савлагдсан бэлэн бэлдэц байдлаар ирдэг. Түүнийг битүү хэвээр нь зориулалтын аппаратанд шууд шахаж шүдэлбэр бэлтгэдэг.
Хатуу хуванцарын хувьд хуванцарын орц нормыг шүдний техникч гараар тохируулан найруулдаг бол Уян хуванцарын хувьд шууд үйлдвэрлэгчээсээ орц нормыг нь тохируулан савлагдан ирдэг.
Давуу тал юу байна?
Бид бүхний хэрэглэж дассан хатуу хуванцар нь саяхныг хүртэл хэрэглэхэд болон үйлдвэрлэхэд хамгийн энгийн гоо сайхан болон үйл зүйн тодорхой шалгуурт нийцсэн сайн шүдэлбэр гэж тооцогдсоор ирсэн. Хатуу хуванцарын материалыг өнгөрсөн зууны 30-аад оны үед гарган авсан бөгөөд энэ нь Шүдэлбэр болон Нүүр амны хиймэл эрхтэн протезийн салбарт маш том дэвшил авчирсаныг үгүйсгэж болохгүй. Гэвч уг материалыг хэрэглэж эхэлсэн цагаас хүний эд эрхтний зохицол хоруу чанарын талаар судалгаа хийгдэж уг материалын олон олон сөрөг талуудыг илрүүлсэн байна. Эцсийн бүлэгт энэ материалыг удаан хугацаанд зүүх шүдэлбэрт хэрэглэж болохгүй юм байна гэсэн дүгнэлт гарч барууны судлаачид уг материалыг сайжруулан боловсронгуй болгох уг материалаас шинж чанараараа дэвшилтэт өөр материал гарган авах талаар судлах болсон байна.
Үүний үр дүнд 50-аад оны дунд үеэс нейлон суурьтай термопластик уян хуванцар гарган авсан бөгөөд уг материал нь өнөөг хүртэл шүдэлбэрийн материалуудын дунд тэргүүлэх байр суурийг алдалгүй байсаар байна.
Яагаад бид энэ тухай 60 жилийн дараа мэдэж байнаа?
Хүйтэн дайны үед нөгөө талд нь энэ материалыг хэрэглэж эхлээд байхад манай талын фронтод акрилийн хуванцардаа л ач холбогдол өгч энэ талаар судлаагүйд нэвтрүүлээгүйд л учир байгаа болов уу.
Тэгэхээр Уян хуванцарын сайн талыг ойлгуулахын тулд эхлээд Акрилын хуванцарын сөрөг талыг дурдъя.
1.Акрилын хуванцарын сөрөг талаар олон нийтийн хамгийн сайн мэдэх зүйл нь дасахад хэцүү аманд их зай эзэлдэг явдал юм.
Энэ нь тухайн хуванцарын шинж чанартай холбоотой. Уг материалаар шүдэлбэр бэлтгэхдээ тодорхой зузаантай хийхгүй бол тахийлт, хөшилт болон хазалтын хүчийг тэсвэрлэлгүй хугардаг. Хугаралтаас сэргийлэхийн тулд тагнайг зузаан, их талбайг хамруулан хийдэг. Иймд зузаан том тагнай нь аманд маш эвгүй мэдрэмж төрүүлэх бөгөөд шүдэлбэрбэрт дасахад хэцүү байдаг.
2. Тэгвэл мэргэжилтнүүдийн мэдэх Акрилийн хуванцарын нэг чухал сөрөг тал нь Мономерийн үлдэгдэл юм. Энэ нь юу гэхээр Акрилын хуванцарын шингэн нунтагийн харьцааг зөв тохируулж урвалын орчныг дэглэмийг баримтлахгүй бол хуванцарын зарим нэгдлүүд нь урвалд оролгүй үлддэг. Энэ үлдсэн хэсгүүд нь тухайн шүдэлбэрийг зүүх хугацаанд шүдэлбэрээс байнга гадагш ялгарч байдаг.
Энэ мономер нь амны хөндийн эд эсийг цочроосны улмаас харшил үүсгэх магадлал өндөр байдаг. Улмаар бие махбодийн зүгээс таагүй нөхцөл бүрдсэн тохиолдолд хавдар үүсгэх магадлалтай.
Тэгвэл уян хуванцарын хувьд Акрилын хуванцар дээр дурдагдсан дээрх сөрөг талууд үгүй.
Уян хуванцар нь амны хөндийн орчинд уян налархай учир ямарч тахийлт, хөшилт, зажлалтын даралтын нөлөөгөөр хугадаггүй.
Хугардаггүй учир энэ материалаар хийгдэх шүдэлбэрийг нимгэн, зай бага эзлэх жижиг тагнайтайгаар хийх боломжтой. Иймд энэ шүдэлбэр нь ялангуяа хатуу хуванцар зүүж дассан хүмүүсийн хувьд маш таатай мэдрэмж төрүүлдэг. Амнаас нэг том зүйл аваад хаячихсан юм шиг гэж тэд зүйрэлдэг.
Нөгөө талаар энэ материал нь үйлдвэртээ тунг нь нарийн тохируулаад савлагдчихсан бэлэн бэлдэц байдлаар шууд ашиглагддаг тул үлдэгдэл мономер гэсэн ойлголт байдаггүй. Иймд мономерийн зүгээс бие махбодод учруулах хор нөлөө байдаггүй.