Унтаж байхдаа хурхирах нь биеийн ерөнхий эрүүл мэндэд муу хэдий ч нөгөө талаар энэ нь хүн амын хувьд эпедеми байдлаар тархсан sleep apnea буюу нойрон дунд амьсгал тасалдах өвчний шинж тэмдэг байж болзошгүй юм.
Sleep apnea нь зүрхний өвчнүүд болон сэтгэцийн олдмол эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх төдийгүй бусад өвчнүүдийн суурь шалтгаан болж өгдөг. Энэ өвчин нь бусад архаг өвчнүүдийн адил эхэндээ ямар нэг мэдэгдэх шинж тэмдэггүйгээр аажим хүндрэх бөгөөд өвчтөнүүд энэ өвчний талаар мэдэх үед хэдий нь хүнд үе шатандаа шилжсэн байдаг. Хэрэв таныг унтахдаа хэт их хурхирч байна гэж хэн нэгэн хэлэх юм бол өөрийн үзүүлдэг ерөнхий мэргэжлийн эмч болон шүдний эмчдээ энэ талаараа хэлвэл танд нойрны шинжилгээ хийж үзэж шалтгааныг тодруулж өгч болно.
Sleep apnea гэдэг нь элбэг тохиолддог нэгэн төрлийн эмгэг бөгөөд нойрон дунд амьсгал тасалдах шинж тэмдэгээр илэрдэг. Амьсгал тасалдалт хэдэн секундээс хэдэн минут хүртэл үргэлжилж болох бөгөөд зарим тохиолдолд цагийн дотор 30 хүртэл удаа тасалдах нь бий. Үүний улмаас хүн нойроо бүрэн авч амарч чадахгүй учир өдөр нь нойрмог ядарсан, сульдсан шинж илэрнэ.
Sleep apnea нь ихэнхдээ оношилогдолгүй удаан хугацаанд даамжиран хүндэрдэг нь энэ өвчний талаар ерөнхий мэргэжлийн эмч нар төдийгүй олон нийтийн дунд мэдлэг мэдээлэл муу байгаатай холбоотой. Sleep apnea-ийн олон нийтэд хамгийн их танигдсан гэж хэлж болох төрөл нь нойрон дунд амьсгалын бөглөрөл буюу обструктив хэлбэрийн Sleep apnea юм. Энэ бөглөрөлтийн шалтгаан нь нойрон дунд зөөлөн тагнайн доргилт юм. Хурихиралт олон жилээр удаан хугацаанд үргэлжилэх үед зөөлөн тагнай байнга доргилтын улмаас сунаж амьсгал нэвтрэлтийг хаах шалтгаан болдог.
Ерөнхий мэргэжлийн эмч нар Sleep apnea-г ихэнхдээ асуумжийн аргаар өвчний түүх болон гэр бүлийн түүхийг шүүж, бодит үзлэг болон нойрны шинжилгээнд үндэслэн оношилдог. Өрхийн эмч тань энэ талаар мэдлэг мэдээлэл муутай бол таныг энэ чиглэлээр мэргэшсэн эмчрүү илгээх болно. Энэ чиглэлээр мэргэшсэн хамгийн гол мэргэжилтэн нь ихэнхдээ шүдний эмч нар байх бөгөөд шүдний эмчилгээний салбарт энэ эмгэгийн талаарх судалгаа ч илүү түлхүү хийгдсэн байдаг.
Хэрэв танд нойр муутай ядарсан шинж тэмдэг, өглөө толгой өвддөг, ам хуурайшдаг зэрэг шинж илэрдэг бол шүдний эмч нар Sleep apnea байж болзошгүй гэсэн онош дэвшүүлдэг. Үүний дараа танаас нойрны шинжилгээ буюу таны нойрсолтын явц дахь амьсгалалтын байдлыг тусгай зориулалтын аппаратаар бичиж үүндээ үндэслэн эмчилгээний төлөвлөгөөг болвсруулж өгнө. Шаардлагатай бол танд унтах үедээ зүүдэг нойрсолтын явцад эрүүг тодорхой байрлалд барих зэмсэг бэлтгэж өгнө.
Эмчилгээний төрөл нь тухайн эмгэгийн хүндрэлээс шалтгаална. Continuous positive airway pressure (CPAP) буюу агаарын урсгалыг хангаж өгөх эмчилгээний аргачлал нь Sleep apnea-ийн стандарт эмчилгээ юм. Үүний тулд унтах үедээ зүүдэг зориулалтын төхөөрөмж ашигладаг. Энэхүү төхөөрөмж нь агаарын урсгалыг дэмжиж унтах үед агаар тасалдахгүй байх нөхцөлийг хангаж өгдөг. Гэвч ихэнх хүмүүст ийм төрлийн төхөөрөмж зүүж унтах нь эхэндээ түвэгтэй юмшиг санагддаг боловч аажимдаа дасах бөгөөд нойроо бүрэн сайн авахад тусладаг тул зүүх дуртай болдог.
Үүний хамт хийгдэх бусад төрлийн дагалдах эмчилгээ нь хувь хүний амьдралын дадал зуршлийг өөрчилөхөд чиглэгдэх бөгөөд үүнд жингээ хасах, унтах байршилаа өөрчилөх, зориулалтын зэмсэг зүүж унтах зэрэг орно. Эрүүг тодорхой байршилд баригч зэмсэг нь шүдний гажиг заслын бэхжүүлэгчтэй төстэй бөгөөд эрүүг тодорхой байршилд барин агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрэх боломж олгоно. Гэвч энэ төрлийн зэмсгийг хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй Sleep apnea үед зүүж хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Sleep apnea нь стрессийн гормоны өдөөгч шалтгаан болж өгсөнөөр уг гормоны улмаас таны биеийн идэвхтэй үйл ажиллагааны бланс алдагдаж өдөртөө үлбэгэр, нойрмог, сул дорой шинжтэй болдог. Түүнчилэн зан төлөвийн ч өөрчилөлт гарах шалтгаан болно. Бусад илрэх сөрөг шинж тэмдэгүүд нь хэт таргалах, мартамхай болох, арьс хөгширч овортой харагдах зэрэг болно. Улмаар бөглөрөлт хэлбэрийн Sleep apnea нь зүрхний шигдээс болох, чихрийн шижин зэрэг системийн өвчнүүдийн шалтгаан болох төдийгүй нойрноос шалтгаалсан авто ослын шалтгаан ч болж болно.
Хэрэв та унтахдаа хурхирдаг бол өдөр дунд нойр ихээр хүрэх, амархан ядрах сульдах шинж тэмдэгүүд илэрч байгаа бол өөрийн үзүүлдэг ерөнхий мэргэжлийн эмч болон шүдний эмчдээ хандан нойрны шижилгээ хийлгээд үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна.