Утсаар нүүр татах гэдэг нь унжсан арьсыг татаж, чангалах зорилготой, косметик ажилбар болоод мэс заслын хавсарсан процедур юм. Өөрөөр хэлбэл энэ аргачлалыг арьс нь унжиж эхэлсэн ч, зүсэлт хийх шаардлагагүй хүмүүс сонгоход илүү тохиромжтой. Утас суулгаснаар арьсанд шинэ фибробласт эсийг үүсгэж коллаген, эластин ширхгийн нийлэгжилтийг өдөөж, арьсний гүн давхаргад цусны эргэлт түргэсэн, эдгэрэлтийн хариу урвалыг өдөөснөөр хөгшрөлтөөс хамгаалдаг.
Мөн коллаген нь эсийн өсөлтийн хүчин зүйлийг нэмэгдүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, нөхөн төлжилтииг хурдасгаж, арьсны уян хатан чанарыг дээшлүүлдэг.
Утас суулгасны дараа:
Арьс өргөгдөнө.
Өөхний эдийг багасгаснаар арьс чангарна.
Коллагенийг өдөөн арьсны өнгө засарч, уян хатан чанар нэмэгдэнэ.
PDO/polydioxanone/ утас хамгийн бага эрсдэлтэй. Aрьс өргөх, залуужуулах, өөх багасгахад ашиглаж болно. Нүүрний аль, ямар хэсэгт анхаарч байгаагаас шалтгаалан эмчилгээний төлөвлөгөөгөө сонгодог.
PDO утасны төрөл:
Ерөнхийд нь 3 ангилж үздэг бөгөөд дотроо мөн хэд хэд хуваагдана.
- Floating
- Non-barbed
- Barbed
Эмчилгээ
Эмч болгон зорилгоосоо хамаарч өөр өөр утсыг сонгодог ба хэсгийн мэдээ алдуулалт хийж утсыг cannula гэж нэрлэгдэх зүүгээр арьсны өөр өөр давхаргууд руу оруулна. Үүний дараа илүүдэл утсуудыг тасалж авна. Ажилбар хагас цагаас цагийн хугацаанд хийгддэг, нэн даруй үр дүнгээ үзүүлдэг бөгөөд арьсыг багахан хэмжээгээр гэмтээдэг ч утсан лифтингийн тусламжтайгаар хүзүүнийхээ арьсыг татаж, давхар эрүүнээс ангижирч, нүүрнийхээ хэлбэр ба шанааны ясаа тодотгож, хөмсгөө өргөх боломжтой. Ойролцоогоор 6 сарын дараа PDO утаснууд шимэгддэг.
Сөрөг нөлөө байгаа юу? Хэр аюулгүй вэ?
PDO утас нь Filler-тай харьцуулахад (Энэ үед үхжил, арьс мэдээгүйжиж болно) харьцангуй аюулгүй. Ашигласан утасны төрөл, тухайн байршлаас хамаарч хөхрөлт ажиглагдаж болно. Ажилбараас 3-5 хоногийн дараа хавдалт, эмзэглэл ажиглагдана. Ноцтой сөрөг нөлөө үүсч болох ч энэ нь маш ховор тохиолдоно. Үүнд халдвар, мэдрэлийн гэмтэл, зангилаа үүсэх, шүлсний булчирхайн цоргоны гэмтэл зэрэг орно.
Ажилбарын өмнө ба дараа юуг анхаарах шаардлагатай вэ?
Тарилгатай холбоотойгоор алкогольны төрлийн уух зүйл, витамин Е, загасны тос зэргийг эмчилгээний өмнө болон дараа 1-2 хоног хэрэглэхгүй байх мөн уурын өрөө, саунд суухгүй, идэвхтэй дасгал хийхгүй байх шаардлагатай. Эмчилгээний дараах 2 долоо хоногт амыг том ангайхаас сэргийлж шүдний эмчилгээнээс татгалзах шаардлагатай. Мөн нүүрэнд даралт учруулахаас сэргийлж нуруу талаараа унтахыг зөвлөж байна.
Аль хэсэгт хийгдэж болох вэ?
- Нүдний дор
- Хөмсөг
- Crow’s feet
- Хамар уруулын нугалаа
- Эрүүний дээр, доорх хэсэгт
- Дух
- Уруулны эргэн тойрон
- Хацар
Эмчилгээний дараах үр дүн, хэр удаан үргэлжлэх вэ?
Тухайн ажилбарын дараа үр дүн шууд харагдана. Хийгдсэний дараа арьс чангарсан санагдаж болох бөгөөд долоо хоногийн дараа энэ багасч илүү төрөлхийн харагдах болно. Залуужуулах нөлөө 1-ээс 2 сарын дараа үйлчилж эхлэн, арьсны өнгө сайжран, зөөлөн толигор харагдах болно. Эхний ажилбараас 6-аас 9 сарын дараа давтан хийлгэж болох бөгөөд эмчилгээний үр дүн 3 хүртэлх жил хадгалагдана.
Эх сурвалж: https://www.plasticsurgery.org/
Орчуулж бэлтгэсэн, нийтлэлч: О. Энхжин