ЧИКАГО, США: Судлаачид нүүр шилжүүлэн суулгасны дараа цусны судаснууд нь өөрөө аяндаа нөхөн төлждөг болохыг олж тогтоолоо. Энэ нь нүүр шилжүүлэн суулгах хараглагааны дараах биологийн өөрчлөлтийг танин мэдэхэд түлхэц болох чухал нээлт юм.
Нүүр шилжүүлэн суулгах мэс ажилбар нь нөхөн сэргээх мэс заслын практикт нэвтрээд удаагүй байгаа инноваци юм. Анхны нүүр шилжүүлэн суулгах хагалгаа АНУ-ын Чикаго хотын Эмэгтэйчүүдийн эмнэлэгт 2011 онд хийгдсэн бөгөөд үүний дараа 3 өвчтөнд нүүрийг бүхлээр нь шилжүүлэх мэс засал хийгдээд байна.
Энэхүү мэс ажилбарын явцад мэс засалчид нүүр шилжүүлж буй хүний артери венийн судсуудыг донорын артери венийн судсанд холбох судас шилжүүлэн суулгах хагалгааг давхар хийж байгаа юм. Одоохондоо судас шилжүүлэн холбох технологи нь шинэ тутам байгаа тул судас шилжүүлсэний дараа юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байна. Харин энэхүү судалгааны явцад шинээр судас нөхөн төлжиж байгаа нь илэрсэн нь нүүр шилжүүлэн суулгах хагалгаа цаашид амжилттай хөгжиж болохыг тодорхойлж өгч байна.
“Бригхемийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засал хийсэн 3 өвчтөнд 3-ууланд нь судас нөхөн төлжиж байгаа нь нүүрний эдүүд нөхөн төлжиж амьдрах гол хүчин зүйл нь болж байна. Ингэж нөхөн төлжөгүй бол тэгээл нүүргүй л амьдрахаас өөр аргагүй шүү дээ” гэж судлаач Frank J. Rybicki хэлж байна. Эхэндээ бол бид артерийн судасны тараагуур венийн судасны хураагуур үйл ажиллагаа хагалгааны явцад судаснуудыг зөв холбосон тохиолдолд л үүснэ гэж бодож байлаа гэсэн байна.
Судасны үйл ажиллагааг илүү сайн мэдэхийн тулд судлаачид 320 мэдрэгчтэй судасны CT ангиограф хийсэн байна. Энэхүү аппарат нь судаснууд хэрхэн хэлбэржиж, шинээр сүлжээ үүсгэж тэлж буйг ажиглах боломж олгосон байна. Судалгаагаар судасны шинэ сүлжээ нь чих чамархай, эрүү орчимлуу тархан томоохон артери венийн судсуудтай холбогдож байсан байна.
Судлаачдын үзэж байгаагаар энэхүү судалгаа нь нүүр шилжүүлэн суулгах мэс заслын төлөвлөгөөг илүү боловсронгуй болгох, хагалгааны хүндрэлээс сэргийлэхэд туслана гэнэ. Учир нь энэхүү судалгаанаас өмнөх үед судас шилжүүлэн суулгах хараглгааг хийхдээ нэлээд олон артери болон венийн судсуудыг нэг бүрчлэн холбох ёстой гэж зөвлөдөг байсан. Нэг судсыг холбоход маш их хугацаа зарцуулдаг тул энэ нь хагалгааны хугацаа уртсаж түүнээс шалтгаалсан хүндрэл үүсэх шалтгаан болдог байлаа.
Энэхүү судалгаа нь АНУ-ын Дүрс оношлогооны эмч нарын холбооны 2013 оны чуулган дээр илтгэл байдлаар хэлэлцүүлэгдсэн байна. АНУ-ын дүрс оношлогооны эмч нарын холбоо (RSNA) нь нийт 53000 гишүүдтэй орчин үеийн судалгаа шинжилгээ явуулдаг томоохон холбоодын нэг юм байна.