SYDNEY, Australia: Дэлхий хэмжээгээр амны хөндийн хорт хавдарын тархалт ихсэж байгаа нь энэ онцгой төрлийн хавдарыг эрт илрүүлдэг тогтсон шинжилгээний сорил байхгүй байгаатай холбоотой юм. Тэгвэл Австралийн судлаачид шинэ төрлийн үйлчилгээ нь хурдан, өртөг хямд цусны шинжилгээний сорил гарган авсан нь эрүүл мэндийн байгууллагуудад хавдрын шинж тэмдгийг өдөр тутмын ердийн шинжилгээний явцад эрт илрүүлэх боломж олгож байна.
Одоогоор Сиднейн Технологийн Их Сургуулийн хөгжүүлж буй энэхүү сорилыг miLIFE гэж нэрлэж байгаа бөгөөд цусны ердийн дээжээс 48 цагийн дотор амны хөндийн хавдарын биомаркерийг таньж илрүүлэх боломжтой гэнэ.
“miLIFE –ийн илрүүлсэн 5 төрлийн бичил RNA –гийн түвшнийг хавдаргүй эрүүл хүнийхтэй харьцуулж үзэхэд энэ төрлийн RNA их хэмжээгээр агуулсан хүмүүс нь хавдарт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байна” гэж уг судалгааг удирдсан Сиднейн Технологийн Их Сургуулийн Эрүүл мэндийн Технологийн төвийн докторант Samantha Khoury хэлж байна.
Өнөө үед хэрэглэж байгаа бусад төрлийн шинжилгээний аргууд нь тухайлбал хавдрын биопси авах шинжилгээ нь өвчтөнд таагүй байдал маш их өвдөлт үүсгэдэг. Тэгвэл энэхүү шинжилгээний сорил нь эрүүл мэндийн байгуллагуудад цусанд тодорхойлдог холестрол, гемоглобин, витамин Д зэргийн түвшнийг тодорхойлох өдөр тутмын шинжилгээнийхээ зэрэгцээгээр хавдарыг тодорхойлчих боломж олгож байгаагаараа давуу талтай юм.
Судлаачдын үзэж байгаагаар энэхүү сорил нь дэлхийн хэмжээнд амны хөндийн хавдарыг оношилж чадахгүй байгаа байдлыг өөрчилнө гэнэ. “Энэхүү сорил нь бага орлоготой хөгжиж буй орнуудын хувьд хорт хавдарын өвчлөлийг хянахад маш чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж судлаач өгүүлж байна.
Энэхүү хавдарын сорилыг 2006 оноос хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2-3 жилийн дараа гэхэд өвчтөнд ашиглах боломжтой болно гэж dental-tribune.com мэдээллээ.