Clostridium Botulinum нэртэй бактериас гаргаж авдаг хүний бие махбодод хор нөлөөгүй уургийн бүтэц бүхий тарилга бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг мэс заслын бус гоо сайхны эмчилгээ юм. Clostridium botulinum нь хөрс, нуур, ой мод гэх мэт байгалд амьдардаг бактери ба тарьсны дараагаар нейротоксин ялгаруулан, тухайн хэсгийн мэдрэлийн ширхгээс булчинд сэрэл дамжих үйлийг тодорхой хугацаанд саатуулснаар булчин суларч, үрчлээ тэнийдэг.
Жил бүр 6 сая гаруй хүн ботокс эмчилгээ хийлгэдэг гэсэн судалгаа гарсан байна.
Ямар тохиолдолд хийлгэвэл зохимжтой вэ?
⦁ Нүдний цагираг булчингийн агшилт (Blepharospasm)
⦁ Хүзүү ба мөрний булчингийн агшилт (Idiopathic rotational cervical dystonia)
⦁ Хурц мигрень (Chronic migraine)
⦁ Их хэмжээний хөлрөлт (Severe primary axillary hyperhidrosis)
⦁ Хялар нүд (Strabismus)
⦁ Давсагны булчингийн хэт чангарал (Detrusor overactivity)
⦁ Нүүрний 1 талын булчингийн агшилт (Hemifacial spasm)
⦁ Духанд үүссэн хөндлөн үрчлээ
⦁ Хөмсөг зангидахад үүсдэг босоо үрчлээ
⦁ Хамар дээр үүсдэг үрчлээ
⦁ Нүдний гадна үүсдэг цацраг үрчлээ
Процедур хэр удаан үргэлжлэх вэ? Юундээр анхаарах шаардлагтай вэ?
Ботокс хийлгэх процедур нь ойролцоогоор 15 минут хүртэлх хугацааг шаарддаг. Тухайн хэсгийн мэдрэл булчингийн эд рүү шууд тарих замаар хийдэг учир бага зэргийн эвгүй мэдрэмж төрж болох ч мэдээ алдуулах гель түрхэх шаардлагагүй. 7-оос 14 хоногийн дотор үр нөлөөгөө үзүүлэх ба тухайн процедур хийлгэхээс өмнөх долоо хоногт алкогольний төрлийн зүйл уухаас зайлсхийх хэрэгтэй.
Процедур хийлгэсний дараа мимик хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй ба толгойгоо доош тонгойлгох, тухайн хэсэгт гараар хүрэх, удаан хэвтэхгүй байх шаардлагатай.
Үр дүн хэр хугацаанд үргэлжлэх вэ?
Ботокс бэлдмэлийн нөлөө нь 3-6 сар үргэлжилнэ. Аяндаа суларч үрчлээ дахин гарч эхэлдэг бөгөөд дахин ботокс эмчилгээ хийлгэх боломжтой.
Сөрөг нөлөө болон эрсдэл үүсч болох уу?
Тухайн хэсэг хавдах, хөхрөх нь нийтлэг ажиглагддаг. 24-48 цагийн дараа толгой өвдөж болох ч энэ нь харьцангуй ховор тохиолддог.
Мөн түүнчлэн дээд зовхи унжих, шүлс гоожих, нүд хуурайших эсвэл нулимс их хэмжээгээр гоожих, булчин сулрах, хараа, ярих, залгих, амьсгалахтай холбоотой холбоотой асуудлууд гарч болно.
Ботоксыг хэдэн насандаа хийлгэвэл зохимтой вэ?
Тухайн хүн нүүрний мимик хөдөлгөөн хэр их хийдгээс хамаарч 20-иос дээш насанд хийлгэвэл зохимжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Эх сурвалж: medicalnewstoday.com
Орчуулж бэлтгэсэн, нийтлэлч: О. Энхжин