Филлер гэж юу вэ?
Нүүрний унжсан, хонхойсон хэсгүүдийг дүүргэн, нүүрний хэлбэрийг сайжруулах зорилгоор хийгддэг гель төст бодис юм. Жил бүр сая, сая хүмүүс мэс заслын бус аргаар залуужихын тулд тус эмчилгээг сонгодог байна.
Филлерийг ямар хэсэгт хийлгэж болох вэ?
Ихэвчлэн зөөлөн эд дүүргэгч гэж нэрлэгддэг бөгөөд арьсан дотор тарин, нүүрний хонхойсон, тэгш бус гадаргууг засдаг.
- Хамар уруулын гурвалжин
- Уруулын босоо шугам багасгах
- Уруулыг томруулж, бумбагар болгох
- Бүх төрлийн сорвины хонхорхой
- Духны гүн үрчлээ
- Хөмсөг хоорондын үрчлээ
- Нүдний цацраг үрчлээ
- Нүүрний тэгш хэм сайжруулах
- Өөхөн эдээ алдсанаас үүдэлтэй хонхойлт
Филлерийн давуу тал
Өвдөлт багатай, мэс заслын зүслэг хийлгэлгүйгээр асуудлыг шийдэх боломжтой. Эдгэрэх хугацаа шаардагдахгүй, үр дүн хурдан, хийхэд богино хугацаа ордог.
Процедур хэр удаан үргэлжлэх вэ?
Тухайн тарилгын талбайг халдваргүйжүүлэн, мэдээ алдуулах гель түрхэн дүүргэгч бодисыг тарих ба 15 минутаас 1 цаг хүртэл үргэлжилж болно. Хавдалт болон тааламжгүй мэдрэмж арилгах зорилгоор хүйтэн жин зөвлөж болно. Нэг болон хоёр өдрийн туршид эмзэглэлтэй байх боловч эм уух шаардлагагүй. Процедур хийснээс 12 цагийн дараа нүүрээ будаж болно.
Филлер нь хэдэн төрөл вэ?
Calcium hydroxyapatite - Ясанд байдаг эрдэс бодис бүхий нэгдэл юм. Гиалуроны хүчилтэй харьцуулахад илүү нягт сайн бөгөөд үр дүн нь 12 сар хүртэл үргэлжилнэ. Мөн коллагены үүсэлтийг сайжруулдаг.
Hyaluronic acid - Хүний биеийн эд, шингэнд агуулагддаг. Арьсны чийглэг байдлыг нэмэгдүүлдэг. Ийм төрлийн тарилгыг арьсны чийг тэжээлээ хадгалахыг хүсч буй хэн ч хийлгэж болох бөгөөд үр дүн 6-12 сар үргэлжилнэ. Эмчилгээний үеийн болон дараах тааламжгүй байдлыг багасгахын тулд лидокайнаар шингэлдэг.
Polylactic acid - Илүү их коллаген үүсэлтийг өдөөж өгдөг. Гүн үүссэн үрчлээнд ашигладаг бөгөөд үр дүн 2 ба түүнээс дээш жил үргэлжилнэ.
Polymethilmethacrylate - Гүн үрчлээс, хонхор, атираа, хамар уруулын нугалааст хэрэглэгддэг.
Филлерийн сөрөг нөлөө болон хүндрэл
Филлер нь өндөр үр дүнтэй, харьцангуй хүндрэл багатай боловч зарим тохиолдолд арьс загатнах, тууралт гарах, улайлт, хөхрөлт үүсч болно. Мөн нүүрний тэгш хэм өөрчлөгдөх, хараанд өөрчлөлт гарах, арьсны мэдрэхүй өөрчлөгдөх, арьс үхжих зэрэг хүндрэлүүд үүсч болно.
Эх сурвалж: https://www.americanboardcosmeticsurgery.org/