Их Британийн Шеффилд их сургуулийн судлаачид, Данийн Dermtreat компанитай хамтран амны шархны эдгэрэлтийг сайжруулах зорилгоор Rivelin гэгддэг шинэлэг наалтыг боловсруулжээ.
Энэхүү наалт нь шархыг стероид болон бусад бодисоор өндөр түвшинд эмчлэх боломжийг олгодог бөгөөд шархалсан талбайн эргэн тойронд хамгаалалтын хүрээ бий болгодог. Одоогоор амны шархны эмчилгээнд амаа уусмалаар зайлах, эсвэл тос түрхэх аргыг хэрэглэж байгаа ба энэ нь шархыг амаар бүхэлд нь тараадаг учир эм шарх хоёрын хооронд л үйлчилдэг эм хэрэгтэй гэж үзсэн.
Уг наалтыг электроспининг хэмээх үйлдвэрлэл, техникийн тусламжтайгаар бүтээсэн бөгөөд үүн дээр хэт ягаан туяагаар био нийлэг утсыг маш сийрэг болгож хийсэн. Ривелины наалт нь 2 давхрагатай ба гаднах гидрофоб давхаргыг поликапролактоноор, дотор давхрагыг поливинилпиролидин / Eudragit RS100 утсаар хийсэн. Дотор давхгара нь амны хөндий, буйл, хэлэнд наалдах зориулалттай ба шархыг эмчлэх эмийг өөртөө агуулдаг.
"Энэхүү наалт нь аманд лент шиг наалддаг бөгөөд шууд тухайн хэсэгт чиглэж, хамгаалалтын хүрээ бий болгон, халдвар тархахаас сэргийлж байсан. Наалт наасан өвчтөнүүд үүнийг наахад тухтай зовиургүй болсноос гадна хэрэглэхэд амархан, үр дүнгээ хурдан үзүүлсэнд үнэхээр их дуртай байсан” гэж Шеффилд их сургуулийн Клиник шүдний сургуулийн доктор Craig хэлжээ.
Хэрэглэгчдийн наалт хэрэглэсэн туршлагыг "Биоматериал" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд энэ наалт нь аманд 2 цаг хүртэл байхдаа цочроохгүй байсан тухай дурьджээ. Мөн энэ талаар АНУ болон Их Британийн сайтуудад нийтэлсэн ба Шеффилд дэх Чарльз Клиффорд шүдний эмнэлэгт эмнэлзүйн хоёрдугаар туршилтыг эхлүүлж байна.
Эх сурвалж: https://www.sheffield.ac.uk/
Мэдээлэл бэлтгэсэн, нийтлэлч: А.Бүжинлхам