Сүүлийн жилүүдэд сошиал медиа платформын хөгжилтэй холбоотой нэн ялангуяа instagram-ын одуудын нөлөөгөөр олон нийтийн дунд шүдний гоо сайхны эмчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
Америкийн Калифорни мужийн Newport Beach-ын шүдний эмч Sarah Jebreil, DDS, AAACD энэ эрэлт хэрэгцээ бодит зүйл гэдгийг батлаж байна. Тэрээр “Миний үйлчлүүлэгчид 8 наснаас 80 нас хүртэл хүн бүр цагаанаас бүр илүү цагаан шүдтэй болохыг хүсдэг” гэлээ. Ялангуяа залуу насны хүмүүс шүдээ яавал гоё цагаан харагдуулах, ялангуяа сошиал медиа орчинд хэрхэн сайхан харагдах тал дээр анхаарал илүү хандуулдгийг тэрээр гэрчилж байлаа.
Тэгвэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон шүдний гоо сайхны эмчилгээ Cosmetic Dentistry танд ямар төрлийн эмчилгээнүүдийг эн тэргүүнд санал болгодог вэ?
1.Шүд цайруулах
Шүд цайруулалт бол шүдний гоо сайхны эмчилгээний хамгийн үндсэн суурь эмчилгээ бөгөөд сүүлийн 30 гаран жилийн хугацаанд хөгжиж улам боловсронгуй болсоор байна. Хүмүүсийн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нөлөөллөөр шүдний төрөлхийн өнгө алдагдаж өнгөө өөрчилж байдаг. Тэгвэл шүдний гоо сайхны эмчилгээнд орсоноор шүдний өнгөө хүссэн хэмжээнд цагаан, гоё сайхан болгох боломжтой.
2.Шүд, буйлны хэлбэр засах
Шүдний зарим нэг таагүй хэлбэр болон буйлны хэлбэрийг гоо сайхны эмчид хандсанаар засуулах боломжтой. Ихэнх хүмүүс хэт богино шүд болон инээхэд буйл нь гардаг асуудлыг шүдний эмчид хандсанаар засах боломжтой гэдгийг мэддэггүй. Тэгвэл танд ийм асуудал байгаа бол шүдний гоо сайхны эмчилгээнд орсоноор сэтгэл зовоосон зүйлээсээ салж нүүр дүүрэн инээмсэглэх болмжтой болно.
3.Шүдний бага зэргийн гажгийг гажиг заслын Aligner зэмсэгээр засуулах
Шүдний эгнээний том хэмжээний гажгийг засахад заавал гажиг заслын иж бүрэн эмчилгээнд хандах шаардлагатай. Тэгвэл шүдний эгнээний бага зэргийн гажгийг сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй Aligner therapy гажиг заслын зэмсгийн тусламжтайгаар шүдний гоо сайхны эмчилгээний зэрэгцээ засуулах боломжтой.
4.Шүдэндээ паалан тавиулах
Хэрэв шүд цайруулах ба хэлбэр засах гоо сайхны эмчилгээгээр шүдний өнгө болон хэлбэр засагдах боломжгүй нөхцөлд гоо сайхны эмчилгээний паалан тавих эмчилгээг сонгох боломжтой. Энэ эмчилгээний хувилбарыг сонгосноор түргэн хугацаанд таны шүдний өнгө болон хэлбэрийг хамгийн сүүлийн үеийн композит материал ашиглан сэргээж өгнө.
5.Лабораторийн нөхцөлд бэлтгэсэн нүүрэвч (Veneer) бүрээс
Хэрэв та шүд пааландахаас илүү урт удаан хугацааны эдэлгээ даах сайн материалаар шүдний өнгө хэлбэрээ засуулахыг хүсэж байгаа бол шүдний гоо сайхны эмч танд лабораторийн нөхцөлд бэлтгэсэн шаазан нүүрэвч ба шүдний иж бүрэн бүрээсийг санал болгоно. Шаазан бүрээс, нүүрэвч нь гоо сайхны хувьд илүү гоё үзэмжтэй төдийгүй бат бөх эдэлгээ даах чадвараараа композит материалаас илүү