Цасан цагаан шүд хүний нүүр царайг чимж сэтгэл татам сайхан харагдуулдаг нь нууц биш. Гэтэл зарим хүмүүст хэдийгээр шүд нь цасан цагаан өнгөтэй ч шүдний дээрээс цухуйх буйл нь бараан эсвэл хар өнгөтэй харагдах нь тийм ч таатай биш зүйл юм. Тэгвэл энэ тохиолдолд танд Gum bleaching буюу буйлны нөсөө арилгах эмчилгээ хийх бөгөөд харьцангуй энгийн бөгөөд өвчин эмзэглэл багатай энэ эмчилгээг хийлгэснээр буйлны өнгөө бүрэн сэргээх боломжтой. Буйлны өнгө харласан нь ямар нэгэн өвчин эмгэгтэй хамааралгүй бөгөөд зөвхөн буйлны тэр хэсэгт меланин пигмент ихээр хуримтлагдсан гэсэн үг юм. Буйл харлах шалтгаан нь заримдаа удамшлын шалтгаантай байх бол мөн хэрэглэж буй эмийн бодис ба метал ломбоноос болох нь бий. Буйлны өнгө хувирах үйл явц нь хувь хүний өөрийн арчилгаанаас ангид байх тул шүд шарлалттай адил амны шүдээ сайн угааж цэвэрлэснээр түүнээс ангижрах боломжгүй. Буйлны хар бараан өнгө нь хувь хүнд таагүй мэдрэмж төрүүлсэнээр шүдээ ил гарган нүүр дүүрэн инээмсэглэхээс санаа зовох шалтгаан болно.
Буйлны өнгө сэргээх ажилбар
Өмнө нь буйлны өнгийг сэргээх эмчилгээг нэлээд өвчин эмзэглэл дагуулсан мэс заслын аргаар гүйцэтгэдэг байсан бол өнөө үед мэс заслын бус арга ашигладаг болсон нь өвчтөнд илүү тав тухтай болсон төдийгүй нөхөн сэгээх хугацааг хурдасгасан байна. Буйлны нөсөөжилт нь буйлны салстын зөвхөн гадна талын гадаргууд хуримтлагдах тул түүнийг сэргээхэд хялбар байх нөхцлийг бүрдүүлнэ. Лазер эмчилгээний тусламжтайгаар салстын гадаргуугийн харласан хэсгийг авч хаясанаар түүний доороос хэвийн ягаан өнгөтэй буйл ил гарна. Үүний нэгэн адил өөр нэгэн аргачлал нь химийн аргаар цайруулалт хийх. Лазер эмчилгээ болон химийн аргын алийг хэрэглэхийг шүдний эмчийн үзлэгээр тодорхойлно. Ердөө нэг удаагийн ирэлтээр цаг хүрэхгүй хугацаанд буйлны өнгө бүрэн сэргэж таны төрөлхийн эрүүл ягаан өнгийн буйл ил гарна.
Нөхөн сэргэх хугацаа
Лазер эмчилгээний дараа буйлны эдийн нөхөн сэргэх хугацаа богино. Эмчилгээний дараа зарим хүнд бага зэрэг мэдрэгшил, эмзэглэл үүсэж магадгүй. Хэвийн нөхцөлд ямар нэгэн эмзэглэлгүйгээр долоо хоногийн дотор буйл бүрэн нөхөн сэргэж эдгэнэ.
Анхаарах зүйл
Тамхи таталт нь буйланд нөсөөжилт үүсгэж харлуулдаг тул тамхи татдаг хүмүүс анхаарах.