Хүүхдийн шүдийг хэрхэн цэвэрлэх, шүдний оо, хазалт, зуулт, цоорол гэх мэтчилэн маш олон асуултуудыг эцэг эхчүүд шүдний эмчээс асуух хүсэлтэй байдаг. Тиймээс бид энэ удаа хүүхдийн шүдний эмч Fina Lopez D.M.Dболон Mary Lee April Roxas-Cagatin, D.M.Dнарын зөвөлгөөг хүргэж байна.
Асуулт: Хэзээ хүүхдийн шүдэнд аппарат зүүх хэрэгтэй вэ? Шүдийг нь гажиг заслын эмчид хэзээ үзүүлэхэд тохиромжтой вэ?
Dr. Roxas-Cagatin:Хамгийн эхний алхам бол та хүүхдийнхээ шүдийг шүдний эмчид үзүүлэх шаардлагатай. Эмч үзээд таны хүүхдийн шүд үнэхээр гажиг заслын аппарат зүүх шаардлагатай эсэхийг таньд хэлж өгнө. Хэрвээ таны хүүхдийн шүд асуудалтай байгаа бол байнгын шүднүүд нь ургаж эхэлж байх үед 10-12 настайд нь гажиг заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Ерөнхий шүдний эмч шаардлагатай бол рентген зураг болон оношлогооны загварыг авч оношлогоо хийх болно.
Асуулт: Манай хүүхдийн сүүн шүд нь ургаж эхэлж байгаа,сүүн шүд нь далий ургаад байна. Шүдний эмчид үзүүлэх шаардлагатай юу? Гэрийн нөхцөлд засах арга байгаа юу?
Dr. Lopez:Байрлалын гажигтай шүд ирээдүйд санаа зовох шалтгаан асуудлуудын 1 болдог. Энэ шинж тэмдэг нь ирээдүйд ургах байнгын шүдэнд нөлөөлж болно. Ер нь бол хүүхдийн сүүн шүд нь хоорондоо зайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь танай хүүхдийн байнгын том шүднүүд гарах зам нь гэсэн үг. Тийм учраас сүүн шүдийг авахгүйгээр хадгалах нь их чухал. Сүүн шүдийг эрт авхуулсанаар байнгын шүдний зай алдагдахаас гадна ирээдүйд гарч ирэх байнгын шүднүүд далий муруй ургах үндсэн шалтгаан болдог. Таны хүүхэд мэдээж шүдний эмчийн хяналтанд байх ёстой.
Асуулт: Манай хүү 6 настай унтаж байхдаа шүдээ хавирдаг. Түүний хүүхдийн эмч хэлэхдээ энэ нь стрессээс үүдэлтэй гэж хэлж байсан. Яаж шүдийг нь хамгаалж авч үлдэх вэ?
Dr. Lopez:Шүдээ хавирах эмгэг буюу bruxism нь хүүхдүүдийн дунд түгээмэл эмгэгийн нэг юм. 10 хүүхдийн 3 нь шүдээ хавирах эмгэгтэй байдаг. Сургуулын орчинд хийсэн тандалт судалгаагаар ядарсан, шалгалтандаа санаа зовсон, эцэг эхээсээ айж эмээсэн стресстэй хүүхдүүд шүдээ хавирах магадлал өндөртэй байна гэдгийг тогтоосон байдаг. Хүүхдийн стрессийг багасгахын тулд тайвшруулсан зөөлөн хөгжим сонсгох, унтахаас нь өмнө 1 стакан сүү уулгах гэх мэт тайвшруулах арга техникүүд байдаг. Хүүхдэд тохиолдох Bruxism нь сөрөг үр дүн гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ онцгой тохиолдолд шүдний паалангийн элэгдэл болон шүдний хэт мэдрэгжилтийг үүсгэж болно. Энэ үед шүдний хамгаалалтыг зүүснээр цаашид үүсэх хор хохиролыг багасгаж болно.
Асуулт: Хүүхдэд ямар ОО хэрэглэх вэ?Хэдэн наснаас нь том хүний оо-г хэрэглэж болох вэ?
Dr. Roxas-Cagatin:Хүүхдийн хамгийн анхны шүд 6 сартайд цухуйдаг. Тэр үед шүдийг тохирсон сойзоор нь угаахдаа фторгүй оо хэрэглэх ёстой. Учир нь хүүхэд хэрхэн амаа зайлж нулимхаа мэддэггүй. Хүүхдийг 2-р настайд нь эргэн тойрноо таньж мэдэж байгаа үед нь бага багаар оо-г хэрэглэж зайлж нулимж сургах хэрэгтэйгээс гадна хүүхдийнхээ шүдний сойз дээр вандуйн хэмжээтэй жижиг оо тавих хэрэгтэй. Ихэнх оо сойз үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний хаяг шошгон дээр орц найрлага, хэмжээ нас гээд бүгдийг тайлбарласан байдаг ба та хүүхэддээ тохирох оо-г нь сонгох бүрэн боломжтой.
Асуулт: 4 настай охины маань шүдэн дээр цагаан толбо үүсцэн байна. Энэ санаа зовох асуудал мөн үү?
Dr. Lopez:Цагаан цэгүүд нь ихэвчлэн шүдний цоорол эхэлж байгаа гэдгийг анхааруулах тэмдэг. Хэрвээ толбо нь шохой мэт цагаан байвал тэр хэсэгтээ эрдэсжилтээ алдсан гэсэн үг. Ийм тохиолдолд алдагдсан эрдэсжилтийг буцааж нөхөх талаас нь оролдох хэрэгтэй. Калци болон фосфатын өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэх, фтортой шүдний оо хэрэглэхээс гадна шүдний эмчид очиж үзүүлж фторт түрхлэг хэрэглэх шаардлагатай.