Хэсгийн мэдээ алдуулалт нь шүдний салбарт хамгийн өргөн ашиглагддаг мэдээ алдуулалтын төрөл юм. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүдний салбарт хуучны Novocaine (Procaine)-ыг ашигласаар байгаа гэж боддог байж болох юм. Тэгвэл өнөөдөр шүдний эмчилгээ үйлчилгээнд хамгийн өргөн ашигладаг тариа нь lidocaine hydrochloride 2% юм. Энэхүү тариа нь ихэнхдээ үл ялиг epinephrine (1:100,000) агуулах бөгөөд энэ нь мэдээ алдуулсан хэсгийн цусны судсыг агшааснаар мэдээ алдуулалтын үйлчилэх хугацааг уртасгадаг.
Энэхүү тариа нь мэдээ алдуулсанаас хэдэн минутын дараа үйлчилж, үйлчлэлийн хугацаа нь 3 цаг хүртэл үргэлжилдэг. Гэсэн хэдий ч маш ховор тохиолдолд л тариа хангалттай бүрэн үйлчилж өвчтөн эмчилгээний туршид юу ч мэдрэхгүй байх боломжтой байдаг. Ерөнхийдөө мэдээ алдуулах процесс нь бараг өвдөлтгүй гэж ойлгож болно. Мэдээ алдуулагч зүү нь маш нарийхан бөгөөд түүнийг хатгахын өмнө салстын гадаргууд түрхэж мэдээ алдуулагч бодис түрхэж мэдээ алдуулсан байх тул хатгахад өвдөлт мэдрэхгүй.
Хэрэв тухайн өвчтөн зарим нэг химийн бодист мэдрэг, зүрхний гажигтай бол мэдээ алдуулалтын хугацаа урт болон богино үргэлжилдэг өөр төрлийн аргуудыг сонгон хэрэглэх боломжтой.
Мэдээ алдуулагч хэрэглэхийн өмнө эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй. Хэрэв ямар нэг эм тарианд өмнө нь харшил өгч байсан бол мэдээ алдуулагч хэрэглэхдээ болгоомжтой байх нь зүйтэй. Ямар тарианд харшил өгч байснаа эмчдээ үнэн зөвөөр хэлж анхааруулах нь чухал.