АНУ-ын хувьд нийт эмч нарын бараг тал хувь нь хэрэв өвчтөн өөрөө хүсвэл шүдний эмчилгээний явцад Nitrous oxide хийг хэрэглэж мэдээ алдуулдаг. Nitrous oxide-ийг өндөр хяналтын дор маш болгоомжтой хэрэглэдэг. Хэрэв nitrous oxide-той зааврын дагуу зөв харьцах юм бол энэ нь тийм ч санаа зовоох аюултай зүйл биш юм. Гэсэнч зарим нэг тодорхой бүлэг хүмүүс жишээ нь жирэмсэн эмэгтэйд nitrous oxide хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Судсаар тайвшруулах тариа хийх INTRAVENOUS (IV) SEDATION
Зарим нэг өвчтөнд шүдний эмчилгээ хийх үед маш их өвдөлт мэдэрч эмчилгээнээс айж цочирдож, эмчилгээ хийхэд хүндрэлтэй байгаа үед таниулсан зөвшөөрлийн дор тайвшруулах тариа хийж болно. Гэхдээ энэ аргыг зарим газар зөвшөөрдөг бол зарим газар хориглох нь бий. Энэ арга нь шүдний эмчилгээний явцад хэрэглэхээр заагдаагүй боловч гарцаагүй эмчилгээ хийхэд хүндрэлтэй байгаа нөхцөлд эмчтэйгээ сайтар зөвшилцөөд хэрэглэхэд болохгүй зүйлгүй юм.