Зарим нэг амны хөндийн эмчилгээг ерөнхий мэдээ алдуулалтын дор унтуулгын нөхцөлд хийх нь илүү үр дүнтэй байх тохиолдол бий. Ихэнх эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалтын дор амжилттай гүйцэтгэх боломжтой. Та өмнө нь ямар нэгэн мэс засалд орж байсан бол ерөнхий мэдээ алдуулалтын талаар ойлголттой байгаа байх.
Уг мэдээ алдуулалтыг хэрэглэхийн өмнө ямар нэг хоолны дэглэм сахидагийг та мэдэх байх. Энэхүү мэдээ алдуулалтын дараа хэсэг хугацаанд та нойрмог төдийгүй ямар ч үйл хийх чадамжгүй болдгийг санаж байгаа. Гэсэн хэдий ч энэхүү мэдээ алдуулалт нь хэрэв та өвдөлтөөс айгаад амны хөндийн ямар нэг эмчилгээ хийлгэж чаддаггүй бол үр дүн сайтай арга байх болно.
Зарим нэг шүдний эмч нар, ялангуяа нүүр амны мэс засалчид эмнэлэг, мэс заслын төвийн орчинд энэхүү аргыг өдөр тутам хэрэглэдэг бол ихэнх энгийн шүдний эмч нар ерөнхий мэдээ алдуулалт хийх ажлын орчин болон тоног төхөөрөмж, мэдлэг дадлагагүй байх нь элбэг.
Хэрэв танд зайлшгүй ерөнхий мэдээ алдуулалтын дор эмчлүүлэх шаардлагатай бол энэ тохиолдолд өөр мэргэжилтэн хайж олохоос өөр аргагүй.
Хэрэв ерөнхий мэдээ алдуулалтыг зааврын дагуу зөв хэрэглэвэл ялангуяа ямар нэг суурь өвчингүй эрүүл хүнд сөрөг нөлөөгүй бөгөөд шүдний эмчилгээний үед өвдөлтийг үр дүнтэй хянах маш сайн арга юм.