Буйл тайрах мэс ажилбар гэж юу вэ?
Буйл тайрах мэс ажилбар нь хэт давж ургасан буйлыг авах, буйлны үрэвсэл эмчлэх, инээмсэглэлийг өөрчлөх гэх мэт гоо сайхны болон эмчилгээний зорилгоор буйлны нэмэлт эдийг авахад хэрэглэгддэг.
Буйл тайрах мэс ажилбарыг хэзээ болох вэ?
- Хөгшрөлтөөс үүдэн буйл томорсон
- Буйлны үрэвсэл гэх мэт буйлны өвчин
- Бактерийн халдвар
- Буйлны гэмтлийн үед уг мэс ажилбарыг хийлгэж болно.
- Буйлны өвчний үед буйл тайрах мэс ажилбар хийх
Хэрэв та буйлны хэт давж ургасан эсвэл томорсон бол шүдний эмч ирээдүйд буйлны үрэвсэлээс сэргийлж, шүдээ цэвэрлэхэд хялбар болгох үүднээс энэхүү мэс ажилбарыг санал болгож болно.
Буйл томорсон үед ихэвчлэн шүд буйлны ховил гүн болдог ба уг ховилуудад :
- Өнгөр
- Бактери
- Хэлбэржсэн өнгөр эсвэл чулуу хуримтлагдаж болно.
Эдгээр хуримтлал нь цаашдын хүндрэлд хүргэж болзошгүй юм. Шүдний эмч амны хөндийн үзлэг, мэргэжлийн цэвэрлэгээ хийх явцдаа буйл томорсон, давж ургасан мөн халдварын гаралтай буйл гэмтсэн байхыг илрүүлэн эмгэг явцыг зогсоохыг хүсч байвал энэ аргыг зөвлөж болно.
Сонгомол буйл тайрах мэс ажилбар
Гоо сайхны шалтгаанаар буйл тайрах мэс ажилбарыг хийх нь бүрэн боломжтой. Сонгомол буйл тайрах хагалгааны давуу болон сул талуудын талаар мэдэхийн тулд эхлээд энэ мэс ажилбарын талаар шүдний эмчтэйгээ ярилцаарай.
Мэс ажилбар хэрхэн явагдах вэ?
Шүдний эмч буйлны эдээс хэр их хэмжээгээр авахаас хамаарч буйл тайрах хагалгаа нь 30-60 минут болдог. Нэг шүдэнд эсвэл хэд хэдэн шүдэнд хийх жижиг мэс ажилбар нь зөвхөн нэг ирэлтээр хийгдэх болно. Буйл их хэмжээгээр тайрах эсвэл хэлбэрийг өөрчлөх бол хэд хэдэн удаа эмнэлэгтээ ирэх шаардлагатай.
Мэс ажилбарын үе шат
- Тухайн хэсгийг мэдээгүйжүүлэхийн тулд буйл руу хэсгийн мэдээгүйжүүлэх бодис/мэдээ алдуулагч/ тарьдаг.
- Буйлны эдийг зүсэхийн тулд мэс заслын хутга/scalpel/ эсвэл лазер хэрэгсэл ашигладаг. Үүнийг зөөлөн эдийн зүсэлт гэж нэрлэдэг.
- Мэс ажилбарын явцад таны аман дахь илүүдэл шүлсийг авахын тулд сорох хэрэгсэл байлгах болно.
- Буйлны эдийг тайрсны дараа лазер багаж ашиглан жигд болгон буйлны шугамыг хэлбэржүүлэх үлдсэн эдийг авна.
- Буйл эдгэрэлтийг сайн байлгаж хамгаалахын тулд тухайн хэсэгт зөөлөн шаваас шиг бодис тавьж, боолт тавьдаг.
Буйлны хагалгааны эдгэрэлт ихэвчлэн хурдан байдаг.
Эхний хэдэн цаг
Та тэр даруй гэртээ харих ёстой. Ажилбар хийхдээ эмч зөвхөн хэсгийн мэдээгүйжүүлэлт ашиглах тул та өөрөө машинаа жолоодоход ямар ч асуудалгүй.
Та өвдөлтийг тэр дор нь мэдрэхгүй байж болох ч мэс ажилбар хийснээс хойш хэдхэн цагийн дараа мэдээгүйжүүлэлт арилдаг тул бага хэмжээний өвдөлт байж болно. Ацетаминофен (Тиленол) эсвэл Ибупрофен (Адвил) зэрэг жоргүй олгодог өвдөлт намдаах эм нь өвдөлтийг намдаахад тусална.
Таны цус бүлгэнэлт, эдгэрэлт, арчилгаанаас хамаарч буйлнаас хэдэн өдрийн турш цус гарах магадлалтай. Цус гарах нь зогсох хүртэл эсвэл шүдний эмч тань зөвлөсөн хугацааны турш боолтыг сольж байх хэрэгтэй. Мөн боолтоо хэрхэн солих талаар эмч нь тайбарласан байх ёстой.
Дараагийн хэдэн өдөр
Шүдний эмч танд зөвхөн зөөлөн хоол идэхийг зөвлөх бөгөөд ингэснээр таны буйл эдгэрэх үед цочрол бага байж гэмтээхгүй байх болно. Бактер болон бусад цочроох бодисоос ангид байлгахын тулд давстай бүлээн усаар зайлах эсвэл содын уусмал хэрэглээрэй, гэхдээ ам зайлах эсвэл бусад антисептик шингэнээс зайлсхий.
Мөн буйлны халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд антибиотик хэрэглэх шаардлагатай байж магадгүй юм.
Урт хугацааны дараа
Долоо хоногийн дараа аливаа өвдөлт, зовиур арилна. Шүдний эмчтэйгээ дахин уулзан, хэсэгчилэн эдгэрч, хэвийн хооллолтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлаарай. Эцэст нь шүдээ сайн арчлаарай. Өдөрт хоёр удаа сойз, шүдний утсыг ашиглан шүдээ цэвэрлэж, тамхи татахаас зайлсхийж, элсэн чихэр ихтэй хоолыг багасгаарай.
Хэрэв та дараах зүйлийг анзаарсан бол шүдний эмчид яаралтай хандаарай.
- Зогсолтгүй цус алдах
- Цаг хугацаа өнгөрөх тусам эсвэл гэрийн эмчилгээ хийсэн ч хэт их өвдөлт үүсэх
- Хэвийн бус идээ бээр
- Халуурах
Буйл тайрах мэс ажибар нь буйлны томорсон болон гэмтсэн эдийг авах, инээмсэглэлийнхээ дүр төрхийг өөрчлөх эрсдэл багатай, зардал багатай арга юм. Сэргээхэд удаан хугацаа шаардагдахгүй бөгөөд үр дүн нь ихэвчлэн эерэг байдаг.
Эх сурвалж:
https://www.healthline.com/health/dental-and-oral-health/gingivectomy