Нүүр Ам Судлал
Нүүр Ам Судлалын Салбарын Үндэсний Анхдугаар Чуулганы хөтөлбөр
Монгол улсад Нүүр Ам Судлалын салбарын үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн хүрээнд 2021 оны 12 сарын 04-05 өдрүүдэд Best Western Premier Туушин зочид буудал, Шангри-Ла зочид буудалд Нүүр Ам Судлалын Салбарын Үндэсний Анхдугаар Чуулган зохион байгуулагдах гэж байна.
- 2021-11-17
АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулийн “MONGOLIAN JOURNAL OF DENTAL RESEARCH” сэтгүүлд материал хүлээн авах журам
Өгүүллийг дараах хэлбэрээр хүлээн авна. Үүнд: Бичвэрийг А4 (210 мм x 297 мм) хэмжээтэйгээр бүх талаас 2.5 см байхаар тохируулан Arial, 12 үсгийн фонтын хэмжээгээр, мөр хоорондын зай 1.5 байхаар тооцно.
Тодотгосон үг, нян, вирус-ийн нэрийг italic –аар, Хуудсаа дугаарлахдаа автоматаар дугаарлах цэсийг ашиглах,
Догол мөр эхлэхдээ зай авах “space” товчийг бус “tab” товчийг ашиглах Хүснэгтийг “spread sheet” бус хүснэгт хийх цэсийг ашиглах,
Хүснэгт, зургийг араб тоогоор дугаарлах, Хүснэгтэд гарчиг өгч, тайлбар хийсэн байх.
Symbol болон тэгшитгэл оруулахдаа “Math Type” цэсийг ашиглах, Файлыг зөвхөн doc. өргөтгөлөөр хадгалсан байх,
Зураг, Хүснэгт, Номзүйн ишлэл зэргийг “Диссертаци бичих үлгэрчилсэн загвар”-ын дагуу бичсэн байх. (АШУҮИС, Сургалтын бодлого зохицуулалтын газар, 2019 он)
- 2021-11-04
Эмгэнэл
Бид бүхний халамжит хань, элбэрэлт ээж, хайр хүндэтгэлийг хүлээсэн дүү,эгч ,анд найз Жүрмэдийн Баяраа нь 2021 оны 10 дугаар сарын 30 ний өдөр өвчний улмаас насан эцэслэж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
- 2021-11-01
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөр онлайн явагдана
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөрийн 10:00 цагаас онлайн явагдах тул Зэргийн шалгалтанд орох тушаалд хамрагдсан эмч нар цагаасаа хоцролгүй веб сайтад нэвтрэнэ үү
- 2021-09-22
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 09 сарын 24 өдөр авна. Шалгалт авах цагийг жичд нь зарлана. Онлайн шалгалтын жишиг сорил сервер дээр тавигдсан бөгөөд та www.ubt.mn сайтаар орон тухайн сорилыг бөглөн өөрийгөө урьдчилан сорьж үзэж болно. Зэргийн шалгалтанд орох эмч нар өөрийн ID болон Password ашиглан сайтад нэвтрээрэй.
Нэвтрэх ID болон Password-оо 99835353 утаснаас лавлаарай
Дэлгэрэнгүй мэдээллийг : 88117211, 88094791
- 2021-09-15
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс сургалт зохион байгуулах гэж байна
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс тасралтгүй сургалтыгн хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байна
- 2021-09-13
ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Нүүр амны эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2021 оны 06 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд bolormaa.s@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ үү? Элсэгчдийн тоо хязгаартай (60) болно.
- 2021-06-02
АШУҮИС, НАСС-н "АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг амжилттай зохион байгуулагдлаа
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн зүгээс шинээр төгсөгчид болон ажил олгогчдыг уулзуулах, таниулан сурталчилах анхны удаагийн “АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" өнөөдөр 17-19 цагийн хооронд ZOOM app ашиглан амжилттай зохион байгуулагдлаа. Тус ажлын яармаг уулзалтанд манай салбарын тэргүүлэх 10 гаран эмнэлэг өөрсдийн үйл ажиллагааг таниулан сурталчиж нийт 150 орчим төгсөгчид оролцлоо.
- 2021-05-14
"АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг болно
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн зүгээс шинээр төгсөгчид болон ажил олгогчдыг таниулан сурталчилах "АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг болох гэж байна.
- 2021-05-11
"ЭРҮҮ НҮҮР ОРЧМЫН ГЭМТЭЛ" сургалт болно
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим болон Гронингений Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн Нүүр амны мэс заслын тэнхимтэй хамтран зохион байгуулж буй "Эрүү нүүр орчмын гэмтэл” сургалтад оролцохыг урьж байна.
- 2021-04-26
Зэргийн шалгалт хойшиллоо
ЭМЯ-наас 2021 оны 04 сарын 19-ний өдөр Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалтыг хойшлуулах тухай 2/1949 албан тоот ирүүлсэн тул энэ сарын 23 өдөр товлогдсон байсан мэргэшлийн зэргийн шалгалтыг түр хугацаагаар хойшлуулж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зэргийн шалгалт авах тухай мэдэгдэл ирмэгц бид хугацааг товлон та бүхэнд танилцуулах болно.
- 2021-04-20
Зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс, тушаалтай танилцана уу
2021 оны Нүүр Ам Судлалын Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс ба тушаалтай танилцана уу
- 2021-04-16
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 04 сарын 23 өдөрийн 10 цагаас авна
- 2021-04-05
2021 оны Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материал
Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материалыг танилцуулж байна. Шалгалтанд оролцох эмч, мэргэжилтнүүд энэхүү сорилоос жишээ авч шалгалтандаа бэлтгэнэ үү. Амжилт хүсье
- 2021-03-25
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо.
- 2021-02-25
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын сар шинийн мэндчилгээ
Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш судлаачид, ажилтан, ажиллагсад, оюутан залуус та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй цагаан хулгана жилдээ АШУҮИС-н түүхт 80 жилийн ойг угтаж бид их сургуулийнхаа хөгжлийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлээд 11 дүрэм, журамд шинэчлэлт хийж, Молекул-биологи аюулгүй байдлын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг, АШУҮИС-н төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.
Цагаагчин үхэр жилдээ та бидний хичээнгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, амжилт бүтээлийн үр шим арвижин дэлгэрч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
- 2021-02-11
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
- 2021-02-08
2021 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ
2021 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА журмыг дагаж мөрдөнө.
- 2021-02-04
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал
Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
- 2021-01-25
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
- 2021-01-18