Зорилго
Ам зайлах уусмал нь бактерийн эсрэг бодис найрлагандаа агуулдаг. Энэ нь азотын исэл үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг амны хөндийн бичил биетэнд нөлөөлж, улмаар бодисын солилцооны эмгэг чихрийн шижинг өвчний эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай байна. Энэхүү судалгааны зорилго нь 3 жилийн хугацаанд ам зайлах уусмалын хэрэглээ болон диабет/ предиабет үүсэх эрсдэлийн уялдаа холбоог судалж, үнэлэхэд оршино.
Өмнөтгөл
Ам зайлах уусмал хэрэглэх нь буйлны үрэвсэлийг бууруулж [3], амны эвгүй үнэрийг [4] багасгахад сайн нөлөө үзүүлдэг. АНУ-ын хүн амын 60 орчим хувь нь долоо хоногт нэг буюу түүнээс олон удаа, 30 хувь нь өдөр бүр ам зайлах уусмал хэрэглэдэг [8]. Клиник дээр хэрэглэж байгаагаас үл хамааран нийтлэг хэрэглэдэг уусмалуудын 90% нь хлоргексидин, триклосан, цетилпиридиниум хлорид, cпирт, эссэншиал тос, фторид, пероксид гэх мэт бактерийн эсрэг бодис агуулдаг [9–11]. Эдгээр бодисууд нь уусмалд агуулагдах концентрацаас хамааран бактериостатик (нян устгах) болон бактерицид (нян үхүүлэх) үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү бактерийн эсрэг бодисууд нь өргөн хүрээний үйлдэлтэй учир бүх төрлийн нянд нөлөө үзүүлдэг ч, өвөрмөц эмгэг төрүүлэгчидэд чиглэж үйлчилдэггүй. Тиймээс ам зайлах уусмал тогтмол хэрэглэх нь эмгэг төрүүлэгч буюу тэсвэртэй нянг хэт ихэсгэж, антибиотик эмчилгээний үр дүнг бууруулж болзошгүй юм [12,13].
Хүний амны хөндийд 700 гаруй төрөл зүйлийн бактери агуулагддаг [14]. Богино хугацааны эмнэлзүйн туршилт судалгаанаас үзэхэд хлоргексидиныг өдөрт 2 удаа хэрэглэх нь нитратыг нитрит болгон хувиргадаг амны хөндийн бактерийн хэмжээг бууруулдаг байна [17]. Энэхүү хувиргалт алдагдсанаар нитрит буюу азотын исэлийн био-хүртээмж буурч, цусны даралт нэмэхэд хүргэдэг [18–21]. В. Капил нарын хийсэн судалгаагаар хлоргексидин агуулсан ам зайлах уусмал хэрэглэх нь амны хөндийн болон цусны сийвэн дэх нитритийн хэмжээг бууруулж, эрүүл хүнд цусны даралтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ [19].
Арга аргачлал
Сан Жуаны илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн урт хугацааны (когорт) судалгаа (SOALS) нь 40-65 насны, илүүдэл жинтэй/таргалалттай, чихрийн шижин өвчингүй, зүрх судасны асуудалтай 1206 хүнийг хамруулсан. Дараах асуудалтай хүмүүсийг энэхүү судалгаанд хамруулах боломжгүй учир хассан. Хасах үндсэн шалгуурууд нь:
1. 1, 2-р төрлийн чихрийн шижинтэй эсвэл инсулин, гипергликемийн эсрэг эм хэрэглэдэг
2. Жирэмсэн
3. Гипогликеми,эндокардит, хэрх өвчин, гемофил юмуу өөр төрлийн цус алдах эмгэгтэй, төрөлхийн зүрхний хавхлагийн гажигтай, зүрхний шуугиантай
4. Идэвхитэй диализ эмчилгээ хийлгэж байгаа
5. Зүрх судасны өвчинтэй холбоотой процедур хийлгэсэн
6. Эрүүл мэндийн ноцтой байдалтай, судалгаанд хамрагдахад саад болох сэтгэлзүйн болон бие махбодийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй
7. Дараагийн гурван жилийн хугацаанд нүүх төлөвлөгөөтэй
Судалгаанд цагаан арьстан (25%), хар (14%), холимиог үндэстэн (61%) хамрагдсан. Гурван жилийн хугацаанд 79% (951/1206) нь судалгаанд бүрэн хамрагдаж дуусгасан ба үлдсэн 255 хүний 6 нь нас барсан, 68 нь хамрагдахаас татгалзсан, 87 нь судалгаанд ирээгүй, 41 нь нүүсэн, 53 нь ирэх боломжгүй болсон байна. Судалгаанд бүрэн хамрагдсан 945 хүний мэдээлэл судалгааны үр дүнд багтсан болно.
Нас, хүйс, тамхи татах зуршил, хөдөлгөөний идэвхитэй байдал, бэлхүүсний тойрог, архи согтууруулах ундааны хэрэглээ, цусны даралт ихсэлт/ цусны даралт ихсэлтийн өмнөх үеийн төлөв байдал зэргийг Пуассоны регрессийн загварыг ашиглан судалгааг хийсэн .
Үр дүн
Судалгаанд хамрагдагчидын 43% нь өдөрт нэг удаа, 22% нь өдөрт хамгийн багадаа хоёр удаа ам зайлах уусмал хэрэглэдэг. Өдөрт хоёр удаа хэрэглэдэг хүмүүс цөөн давтамжтай хэрэглэдэг (олон хувилбарт харьцангуй эрсдэл = 1.55, 95% CI: 1.21–1.99) эсвэл хэрэглэдэггүй хүмүүстэй (олон хувилбарт харьцангуй эрсдэл = 1.49; 95% CI: 1.13–1.95) харьцуулахад диабет/ предиабет үүсэх эрсдэл өндөр байсан.
/Statistic Number-1 Distribution of Mouthwash Use*: Baseline (a) and follow-up (b)/
Хэлцэмж
Амны хөндийн бактери нь шүдний цоорол, тулгуур эдийн өвчин, эндокардит, харвалт зэрэг системийн өвчинд нөлөөлдөг. Гэсэн хэдий ч хэд хэдэн судалгаагаар амны хөндийн микробиомын системийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө, түүний дотор азотын исэлийн био-хүртээмж, зүрх судасны системын физиологийн процесст хэрхэн нөлөөлдөг талаар судалсан. Үүнд цусны даралтыг бууруулах, цусны бүлэгнэлтийг хязгаарлах, эд эсийг үрэвслийн гэмтэлээс хамгаалах зэрэг орно [33]. Энэхүү судалгаагаар анх удаа ам зайлах уусмал нь чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл болж чадах эсэхийг судалж үзсэн.
Дүгнэлт
Энэхүү бүлэг хүмүүст чихрийн шижин өвчин үүсэх өндөр эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл ам зайлах уусмалын хэт их хэрэглээ нь диабет/ предиабет үүсгэх эрсдэлтэй.
Ном зүй
Nitric Oxide Volume 71, 1 December 2017, Pages 14-20
[3] Prasad M, Patthi B, Singla A, et al., The clinical effectiveness of post-brushing rinsing in reducing plaque and gingivitis: a systematic review, J. Clin. diagnostic Res. JCDR 10 (5) (May 2016) ZE01–07. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
[4] Blom T, Slot DE, Quirynen M, Van der Weijden GA, The effect of mouthrinses on oral malodor: a systematic review, Int. J. Dent. Hyg 10 (3) (August 2012) 209–222. [PubMed] [Google Scholar]
[8] CDC. Centers for Disease Control and Prevention (CDC). National Center for Health Statistics (NCHS). National Health and Nutrition Examination Survey Questionnaire (Or Examination Protocol, or Laboratory Protocol), U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, Hyattsville, MD, 2011–2012. https://wwwn.cdc.gov/Nchs/Nhanes/Search/variablelist.aspx?Component=Questionnaire&CycleBeginYear=2011. [Google Scholar]
[9] Perala SR, Bhupathiraju P, Efficacy of four fluoride mouth rinses on Streptococcus mutans in high caries risk children - a randomized controlled trial, J. Clin. diagnostic Res. JCDR 10 (9) (September 2016) ZC56–ZC60. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
[10] Statista, Statista: Sales of the Leading Mouthwash/dental Rinse Brands in the United States in 2015, 2016. http://www.statista.com/statistics/195543/sales-of-leading-us-mouthwash-brands-in-2012-and-2013/. (Accessed 4 October 2016).
[11] Marsh PD, Controlling the oral biofilm with antimicrobials, J. Dent 38 (Suppl1) (June 2010) S11–S15. [PubMed] [Google Scholar]
[14] Dewhirst FE, Chen T, Izard J, et al., The human oral microbiome, J. Bacteriol 192 (19) (October 2010) 5002–5017. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
[17] Alderton WK, Cooper CE, Knowles RG, Nitric oxide synthases: structure, function and inhibition, Biochem. J 357 (Pt 3) (August 1 2001) 593–615. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
[18] Govoni M, Jansson EA, Weitzberg E, Lundberg JO, The increase in plasma nitrite after a dietary nitrate load is markedly attenuated by an antibacterial mouthwash, Nitric Oxide : Bio. Chem./Official J. Nitric Oxide Soc. 19 (4) (December 2008) 333–337. [PubMed] [Google Scholar]
[19] Kapil V, Haydar SM, Pearl V, Lundberg JO, Weitzberg E, Ahluwalia A, Physiological role for nitrate-reducing oral bacteria in blood pressure control, Free Radic. Biol. Med 55 (February 2013) 93–100. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
[20] Bondonno CP, Liu AH, Croft KD, et al., Antibacterial mouthwash blunts oral nitrate reduction and increases blood pressure in treated hypertensive men and women, Am. J. Hypertens 28 (5) (May 2015) 572–575. [PubMed] [Google Scholar]
[21] McDonagh ST, Wylie LJ, Winyard PG, Vanhatalo A, Jones AM, The effects of chronic nitrate supplementation and the use of strong and weak antibacterial agents on plasma nitrite concentration and exercise blood pressure, Int. J. sports Med 36 (14) (December 2015) 1177–1185. [PubMed] [Google Scholar]