Ургамлын гаралтай тосоор амаа зайлах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг
Таны амны хөндийд 700 гаруй төрлийн ашигтай ашиггүй бактери болон бичил биетүүд оршин байдаг. Эдгээр нь шүлсний агууламжтай нийлэн шүдний гадаргуу дээр өнгөр тогтоох ба өнгөрийг арилгахгүй удаан явах нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог. ОО болон сойз гэх мэт амны ариун цэврийг сахих хэрэглэгдэхүүнүүд гарахаас өмнө хэрэглэгдэж байсан шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг бол амны хөндийг тосоор зайлах юм.
Амны хөндийг тосоор зайлах нь Энэтхэг болон Өмнөд Азийн орнуудад олон зууны турш хэрэглэж ирсэн эртний уламжлалт ардын эмчилгээ юм. Амны хөндийг тосоор зайлах нь шүдийг цайруулж, түүнийг цоорлоос урьдчилан сэргийлж шүдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж тэмдэглэгдэн үлдсэн нь орчин үед хэд хэдэн судалгаагаар батлагдаад байгаа юм.
Амны хөндийг тосоор зайлахын ашиг тус:
- Өнгөр үүсэлтийг дарангуйлах
- Цоорол үүсэгч бактерийг дарангуйлах
- Амны эвгүй үнэрийг арилгах
- Шүд цайруулах
- Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нэг халбага тос амандаа хийнэ (гүнжид, олив, наранцэцэг эсвэл коконутын тос байж болно- Эдгээрээс хамгийн үр дүн сайтай нь коконутын тос)
- Ойролцоогоор 10-20 минутын турш нэг их хүч шаардахгүйгээр сайтар зайлна
- Зайлсан тосоо нулимж, дараа нь шүдээ угаа
- Шугам хоолойг бөглөрөхөөс сэргийлж аль болох тосыг цаасан аяганд нулимж, хогийн саванд хийх нь хамгийн зөв арга юм.
Эх сурвалж: Oil Pulling With Coconut Oil Can Transform Your Dental Health (healthline.com)