Шүдэнд наалдсан хоол хүнсний үлдэгдэл болох өнгөр арилгах, амны эвгүй үнэр дарах, буйл болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн болон гоо сайханы үүрэгтэй амны хөндийн эрүүл ахуйн үндсэн хэрэглэгдэхүүний нэг юм.
Шүдний ооны найрлаган дахь үндсэн бодисууд нь эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь фтор нь шүд цоорох өвчнөөс сэргийлэх, бат бөх байдлыг хангадаг.
Хүүхдийн шүдний оо
Фтор агуулсан шүдний оо нь хүүхдийг шүд цоорох өвчнөөр өвдөх магадлалыг эрс бууруулдаг байна.
6 сартайгаас дээш настай бүх хүүхдүүд өдөрт 0,05мг фторыг хоол хүнс, ундны ус, шүдний оо зэрэг бүтээгдэхүүнээс авах нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлэлгүй шүд цоорох өвчний хэмжээг хамгийн ихээр бууруулдаг.
3 хүртэлх настай хүүхдийн шүдний оо нь ширхэг цагаан будааны хэмжээтэй, 6 хүртэлх настай хүүхдийн шүдний оо нь вандуйн адил хэмжээтэй байх хэрэгтэй гэж үздэг.
Шүд угаах аргууд
Шүд угаах маш олон аргачлалууд байдаг гэдгийг та мэдэх үү? Олон хүмүүс эдгээр аргуудийг тэр бүрчлэн мэддэггүйгээс болж шүдээ буруу угааж өвчлөлүүд үүсдэг.
1. Horizontal буюу хөндлөн хөдөлгөөн нь хамгийн өргөн дэлгэрсэн арга юм. Энэ арга нь шүдний сойзны үсийг шүдтэй перпендикуляр байрлуулаад арагш урагш түлхэх хөдөлгөөн хийдэг. Удаан хугацааны туршид ингэж угааснаар буйл шамарч, шүдний сурвалжийн хэсэг ил гарах эрсдэлтэй. Мөн оонд агуулагдах ширхэглэг бодис нь шүдний пааланг гэмтээдэг байна.
2. Fones- ийн арга нь Horizontal аргатай төстэй боловч энэ арга нь эргэлдүүлэх хөдөлгөөн нэмэгддэг. Энэ эргэлдүүлэх хөдөлгөөн нь буйлыг шамлахаас сэргийлж өгдөг байна.
3. Leonard-ийн арга нь дээд шүдний гадаргууг дээрээс доош, доод шүднүүдийг доороос дээш хөдөлгөөн хийж угаах арга юм.
4. Stillman- ийн арга нь сойзны үс шүдний гадаргуутай 45 градусын налуутай байрлан нэг хэсэг нь буйлан дээр нөгөө хэсэг нь шүдний гадаргууд байрлана. Ингээд үл ялиг даралттайгаар чичиргэх хөдөлгөөнийг шүд тус бүрд олон дахин давтан хйинэ.
5. Charters-ийн арга нь чичиргэх хөдөлгөөнөөр шүд хоорондын гадаргууг угаана. Энэ арга нь түшилцэх гадаргуугын цоорлыг бууруулахад тусалдаг байна.
Сойзны үс нь шүдний гадаргууд 90 градус үүсгэж байрлана.
6.Bass-ийн арга нь шүд буйлны ховил дахь өнгөрийг цэвэрлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд зөөлөн үстэй шүдний сойзыг хэрэглэх нь зүйтэй. Зөөлөн чичиргэх хөдөлгөөн, хөндлөн урагш хойш түлхэх хөдөлгөөнөөр угаана. Энэ аргаар угааснаар буйлан доорхи шүдний чулуу үүсэхээс сэргийлж чадна.
7.Rolling-энэ арга нь эргэлдүүлэх хөдөлгөөнөөр бүх шүднүүдийг ерөнхийд нь угаах арга юм. Сойзны үсээ шүдтэй праллель байрлуулсны дараа буйлны хэсгээс доошлуулан зажлах гадаргуутай ижил түвшинд хүрч буцаад буйлны хэсэгт хүргэн эргэлдүүлнэ.
Эдгээр бүх аргуудаас та өөрт тохиромжтойг сонгон угаах нь зүйтэй. Гэхдээ ганцхан аргаар нь угаана гэсэн үг биш шүү. Бидний шүд эрүүл байхад шүд угаалт хамгийн чухал . Та шүдээ хоол хүнс идсэний дараа бүр угаах хэрэгтэй. Жишээ нь: Өглөө босоод шүдээ угаах бус өглөөний цайгаа уусны дараа, өдрийн цайгаа уусны дараа оройн хоолоо идсэний дараа угаагаарай. Мөн 3–5 минутыг шүдээ угаахдаа зарцуулж өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.