Сүүн шүдийг цоорлоос хамгаалж гадуур нь зэвэрдэггүй ган бүрээс (Stainless steel crowns)-ээр бүрэх аргачлал нь практикт шалгарсан шилдэг аргачлалуудын нэг юм. Энэхүү нөхөн сэргээх, хамгаалах аргачлалыг сүүн шүдний маш олон асуудлуудыг шийдэх зорилгоор хэрэглэдэг бол мөн хүүхэд, өсвөр насныхны байнгын шүдний асуудлууд дээр ч ашиглаж болдогоороо давуу талтай. Хүүхдийн шүдний зориулалтын ган бүрээсийг 3M ESPE компани дэлхийн хэмжээнд ханган нийлүүлдэг.
Хэрэглэх заалт
- Олон гадаргууг хамарсан цоорол бүхий сүүн араа шүд (Зураг 22.1)
- Зөөлцийн эмчилгээ хийлгэсэн сүүн араа шүд (Зураг 22.2)
- Түргэн явцтай шүдний цоорол бүхий хүүхэд
- Хөгжлийн асуудлаас шалтгаалсан дутуу хөгжилтэй сүүн шүд. Нэн ялангуяа амелогенез, дентиногенезийн үед хамгаалалтын зорилгоор (Зураг 22.322.5)
- Сургуулийн өмнөх насны цоорол их хэмжээгээр тархсан хүндрэл бүхий хүүхдэд удаан хугацааны хамгаалалт зайлшгүй шаардлагатай бол
- Шүдээ хавирах эмгэгтэй хүүхдэд уг эмгэг нь шүдний хатуу эдийг гэмтээх аюултай бол шүдний элэгдэлээс хамгаалалтын зорилгоор
- Эрдэжилтийн дутмагшилтай байнгын араа шүдэнд хамгаалах зорилгоор
Давуу тал
- Алдаа гарах магадлал бага.Зэвэрдэггүй ган бүрээсийг нэг л суулгасан бол бараг асуудалгүй. Алдаа гарах магадлал судалгаагаар 5 жилийн хугацаанд 5%аас бага байдаг нь тогтоогдсон.
- Ашиглахад хялбар.Аргачлалыг нь нэг л сурсан байхад ажилбарын хугацаа 2р ангиллын цооролд композит ломбо тавихаас ч богино.
- Үнэ өртөг хямд.Ашиглахад хялбар болон алдаа гарах нь бага зэрэг нь энэ ажилбарыг өртөг хямд ажилбар гэж тооцох боломжтой болгож байна.
Гоо сайхны асуудал
Практик туршлагаас харахад зарим нэг эцэг эхчүүд зэвэрдэггүй ган бүрээсний гоо сайхны асуудал дээр санаа зовдог нь ажиглагддаг. Гэхдээ энэ нь тухайн хүн амын соёлын ялгаатай байдлаас хамаарах ба улс орнуудын хооронд зөрөөтэй байдал ажиглагддаггүй. Үүнийг шийдэх зорилгоор зарим тохиолдолд бүрээсний нүдэнд үзэгдэх хэсгийг композит материалаар орлуулах шаардлага гардаг ч өнөө үед зориулалтын гоо сайхны шаардлага хангасан бүрээсүүд мөн үйлдвэрлэгддэг болоод байна.
Урьдчилан нүүрэвчилж бэлтгэсэн NuSmileRбүрээс(Зураг 22.7)
Зэвэрдэггүй ган бүрээсний гоо сайхны асуудалд санаа зовж байгаа хүмүүст зориулан урьдчилан нүүрэвчилж шүдний өнгөтэй болгож бэлтгэсэн бүрээс. Шүд засалт нь уламжлалт ган бүрээснээс ялгарах ба шүдийг илүү их хэмжээгээр өөлж авах шаардлагатай. Мөн буйлны доор байрлалтай feather-edge margin гаргаж өгөх ёстой. Бүрээсийг ган бүрээсээс илүү нямбай тааруулах ёстой бөгөөд учир нь бүрээсийг нүүрэвчилсэн хуванцар хөшигдөж хагарах магадлалтай. Ган бүрээсний адил техник аргачлалыг нэг удаа сураад авчихсан байхад хялбархан. Шүдний гоо сайхныг маш сайн сэргээж өгөх бөгөөд glass ionomer cement ашиглан наасан үед ашиглалт даах чадвар сайжирч удаан хугацаагаар ашиглах боломжтой.
The Hall technique
Сүүлийн үед зарим нэгэн хэвлэл дээр уламжлалт ган бүрээсийг ашиглахдаа шүдний цоорлоос бараг авахгүйгээр шүдийг засалгүй шууд хэрэглэх аргачлалын тухай гарах болсон. Хэсгийн мэдээ алдуулалт ашиглалгүйгээр бүрээсийг хүүхдийн шүдэнд шууд хураагаар шахаж дарж суулгах эсвэл хүүхдийг өөрөөр нь хазуулах аргыг хэрэглэдэг. Энэ аргачлалыг дэмжигчдийн хэлж байгаагаар үүнийг ашиглах нь хүүхдэд нэмэлтээр ямар нэг таагүй байдал үүсгэдэггүй төдийгүй бүрээсийг шүдэнд нэгэнт цементээр наасан бол битүүмжлэл үүссэний улмаас шүдний цоорол удааширч, зогсдог гэж үздэг.
Олон гадаргууг хамарсан цоорлын үед ган бүрээс хэрэглэсэн байдал
Паалангийн дутуу хөгжилтэй сүүн шүдэнд ган бүрээс хэрэглэсэн байдал
Гоо сайхны шаардлага хангасан NuSmileRбүрээс. А) Шүд засалт В) Бүрээсийг суулгасан байдал