Балчир нас
Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
- 2020-07-21
Хүүхдийн шүд хорхойтох өвчин гэж юу вэ?
Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг. Та бүхэн гадаад эх үүсвэрээс мэдээлэл авч байх үед ECC гэсэн товчилсон томьёолол гарвал тэр нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчний товчилсон нэршил юм.
- 2020-07-21
Хүндэт эцэг эхчүүд та нарт хэлэх юм байнаа (Фельетон гэхүү дээ)
Та нар одоо хүүхдийнхээ шүдийг угаа л даа, арай дэндүү байна ш дээ. Эмнэлгийн ажилчид бид ч бас ядарч байна шүү хөө.
Хүүхдийн шүдийг хорхой идүүлэхгүй байх уул нь тун амархан ш дээ нөхдөө. Ердөө орой унтахаас нь өмнө л та өөрөө (эцэг эх, эсвэл халамжилан хүмүүжүүлэгч нь та өөрөө шүү) угаачих (угаалгах гээгүй байгаа биз, угааж өгөх хэрэгтэй гэсэн байгаа биз) хэрэгтэй ш дээ!
- 2020-07-21
Хуруугаа хөхөх буруу зуршил ямар үр дагаварт хүргэх вэ?
Хөхөх гэдэг нь нярай хүүхдэд заяадаг төрөлхийн рефлекс бөгөөд үүнийхээ тусламжтайгаар төрсөний дараа хөхөө олж хөхөж чаддаг. Хөхөх нь зөвхөн хоол тэжээлээ олж идэх рефлексээс гадна хүүхдийг тайвшруулах, хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Хүүхэд том болохын хэрээр өөрийгөө тайвшруулах, тав тухтай болгох ямар нэгэн зүйл хайж олох бөгөөд энэ нь хуруугаа хөхөх буруу зуршил үүсэх шалтгаан болдог. Ихэнх хүүхдүүд 2 насны үеэсээ сэтгэл санаа тавгүй үедээ хуруугаа хөхөж эхлэх бөгөөд 4 насны үед өөрөө аяндаа хөхөхөө больдог.
- 2020-07-21
Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
Хэрэв хүүхэд нь шүдний эмчилгээ хийлгэх үедээ унтуулга мэдээ алдуулалт (sedation) авч байгаа тохиолдолд мэдээ алдуулалтын аюулгүй байдал гэдэг гэр бүлийн хэн бүхний санааг зовоодог асуудал юм. Шүдний эмч нар унтуулга мэдээ алдуулалтыг ихэнхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн зэрэг хэт өндөр бага насны хүүхдүүдэд удаан хугацаатай, иж бүрдэл эмчилгээ хийхдээ ашигладаг.
- 2020-07-21
Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
Хүүхэд нас бол элдэв осол гэмтэлд өртөхдөө амархан дэгэж дэрвэж байдаг үе. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association)-ны мэдээллээс харвал бага сургуулийн насны эрэгтэй гурван хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 4 хүүхэд тутмын нэг нь ахуйн гаралтай осол гэмтэлд өртөж шүдээ гэмтээдэг байна. Балчир насны хүүхдэд шүдний нүдэнд харагдах цөгцөн хэсэг нь буйланд суусан сурвалж хэсгээсээ илүү урт байдаг.
- 2020-07-21
Сүүн шүдний зай хадгалах эмчилгээ (Space management)-ний заалт, эсрэг заалт, давуу болон сул талууд, зэмсгийн төрлүүд
Шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг голлох шалтгаан нь байнгын шүд шүдлэх зай байхгүй байснаас болж шүднүүд давхарлан ургах явдал юм. Шүд давхарлан ургах нь голдуу сүүн шүдийг гэмтэл, шүд цоорол болон шүдний зөөлөн эдийн эмгэгийн улмаас цагаас нь эрт авхуулсанаас болж үүснэ. (Зураг 26-1) Сүүн шүдний зайг ямар нэгэн аргаар хадгалж авч үлдэх нь шүдний зайгүйдлээс шалтгаалан үүсэх алс хэтийн асуудлуудаас сэргийлэлт болж өгнө.
- 2020-07-21
Сүүн шүд солигдлын явцад байнгын араа шүдийг цоорлоос хэрхэн хамгаалах вэ?
Байнгын араа шүдийг тур тусмаа нэгдүгээр их араа шүдийг амны хөндийн орчинд ургахаас нь өмнө, ургаж байхад нь, ургасны дараа нь хамгаалах бүрэн боломжтой. Үүний тулд аль ч шүд ургахад аюулгүй амны хөндийн орчныг бүрдүүлж өгөх нь чухал бөгөөд энэ нь шүдний ирээдүйн хувь тавиланг тодорхойлох хөшүүрэг болно. Ургаж буй шүдийг шүд цоорлоос хамгаалж цооролгүй байлгахад урьдчилан сэргийлэлтийн ажлыг идэвхтэй гүйцэтгэх нь чухал. Байнгын нэгдүгээр их араа шүд нь шүдэлсэнийхээ дараа хоёр жилийн дотор сайтар хамгаалахгүй л бол шүд цооролд өртөх өндөр эрсдэлтэй шүд юм.
- 2020-07-21
Сүүн шүдийг хамгаалах зориулалттай зэвэрдэггүй ган бүрээс(SSC)-ийг хэрэглэх заалт, давуу тал, техник аргачлал
Сүүн шүдийг цоорлоос хамгаалж гадуур нь зэвэрдэггүй ган бүрээс (Stainless steel crowns)-ээр бүрэх аргачлал нь практикт шалгарсан шилдэг аргачлалуудын нэг юм. Энэхүү нөхөн сэргээх, хамгаалах аргачлалыг сүүн шүдний маш олон асуудлуудыг шийдэх зорилгоор хэрэглэдэг бол мөн хүүхэд, өсвөр насныхны байнгын шүдний асуудлууд дээр ч ашиглаж болдогоороо давуу талтай. Хүүхдийн шүдний зориулалтын ган бүрээсийг 3M ESPE компани дэлхийн хэмжээнд ханган нийлүүлдэг.
- 2020-07-21
Хүүхдийн шүдний эмчилгээний практик дахь хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх, удирдах behaviour management-ын тухай
Хүүхдэд бүхий л амьдралынх нь туршид шүдний эмчилгээний талаар айдас төрүүлэм сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байхын тулд шүдний эмчилгээ хийлгэхэд хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдэг нь хүүхдийн шүдний эмч нарын хувьд зайлшгүй сурах ёстой ур чадварын нэг юм.
Хүүхдийг амжилттай удирдан чиглүүлж эмчилнэ гэдэг нь хүүхдийн эцэг эх, гэр бүлийн хүн, шүдний эмч, шүдний эмнэлгийн хамт олны багийн ажиллагааны хичээл зүтгэлээс хамаарах төдийгүй шүдний эмнэлгийн орчин болон эмчилгээний орчмын бүх зүйлс хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлдөг гэдгийг анхаарах нь зүйтэй.
- 2020-07-21
Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
Чихэр, печень, ундаа, жүүс зэрэг нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүд цоорох өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа эдгээр амттанг ойрхон давтамжтайгаар удаан хугацааны турш хэрэглэвэл шүд цоорох өвчин үүсгэх шалтгаан болж өгнө. Учир нь таны хүүхдийн амны хөндийд байгаа цоорол үүсгэгч нян бактериуд эдгээр нүүрс усны төрлийн бүтээгдхүүнүүдээр хооллож хүчиллэг бүтээгдэхүүн ялгаруулах бөгөөд эдгээр хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээн шүдний эрдсийг алдагдуулсанаар шүдний гадаргууд цоорол үүсдэг.
- 2019-09-10
Хүүхдийн шүд хорхойтох өвчин
Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг.
- 2019-09-10
Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид шүд шүдлэж байна гэж хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
- 2019-09-10
Сүүн шүд ба байнгын шүдний шүдлэлт
Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.
- 2019-09-08
Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Насанд хүрэгчдийн дунд амны эвгүй үнэр нь дасал болсон нэлээд элбэг тохиолддог эмгэг бөгөөд хоол хүнс ба шүд, буйлны өвчний шалтгаантай байх нь элбэг.
- 2019-09-05