Та нар одоо хүүхдийнхээ шүдийг угаа л даа, арай дэндүү байна ш дээ. Эмнэлгийн ажилчид бид ч бас ядарч байна шүү хөө.
Хүүхдийн шүдийг хорхой идүүлэхгүй байх уул нь тун амархан ш дээ нөхдөө. Ердөө орой унтахаас нь өмнө л та өөрөө (эцэг эх, эсвэл халамжилан хүмүүжүүлэгч нь та өөрөө шүү) угаачих(угаалгах гээгүй байгаа биз, угааж өгөх хэрэгтэйгэсэн байгаа биз) хэрэгтэй ш дээ!
Өглөө, өдөр угаах нь тустай ч оройны угаалтынач холбогдолын хажууд бол юу ч биш шүү!!! (Гэхдээ шүдийг орой нэгэнт л угаасан бол араас нь юм хум идэж уухгүй байх ёстой гэдгийг анзаараа байлгүй дээ тээ) Учир нь шөнө шүлсний ялгаралт эрс багасдаг учраас шүдний хорхой идэх явц эрчимждэг гэдгийг шинжлэх ухаан нотолцон байна цаана чинь. Аа бас нээрээ шүд хорхойтохоос сэргийлэх энгийн үр дүнтэй аргын нэгэнд Xlytol гэдэг бодис агуулсан бохь их сайн үр дүнтэй гээд байна лээ шүү эрдэмтэд.... (Гэхдээ дандаа жалир жалир гээд байнга бохь хэвээд байвал гоо сайхан, ходоод, эрүүний үенд чинь муугаар нөлөөлнө шүү)
За тэгээд төрөл бүрийн ундаа, жүүс, чихэр, шоколадыг бага хэрэглүүлээчээ, бага хэрэглүүлээч. Яасан ч аймаар ихээр авч өгдгийн бэ? Наадуулд чинь хүүхдэд хэрэгтэй юм ердөөсөө байхгүй шүү дээ нөхдөө. Зөвхөн шүдийг гэмтээдэг гэж бодож байна уу? Үгүй дээ, үгүй. Яс булчин, нойр булчирхай, элэг, бөөр, өсөлт хөгжилтийг нь хүртэл гэмтээгээд байгаа юм шүү дээ!!!! Наад ундаа чихэр зэргийг авч өгөх мөнгөөрөө алим, жимс, сүү, тараг энэ тэрийг авч өгөөд уулга л даа. Үнэ нь бараг ялгаагүй л байгаа биз дээ. Анзаарсан бол бараг бүх эмч нар л энэ талаар яриад байгаа даа.
Одоо чинь 21-р зуун гарчихаад байна айн. Шүдийг зөвхөн шүдний сойз, оогоор л цэвэрлэдэг гэдэг ойлголт хоцрогдоод байна шүү. Тэр шүдний утас, хэл цэвэрлэгчзэргийг бас авч хэрэглэж бай л даа. Монголчууд минь бид чинь махан, бүр бүхэл махан идэштэй биз дээ. Тэгэхээр тэр тусмаа шүдний утсыг хэрэглэж, завсарт нь орсон бохироо цэвэрлээ. Шүдний завсрын цоорол чинь эмчилэхэд их хэцүү шүү ер нь, за даа бараг л үр дүн багатай даа.
За тэгээд эцэст нь хэлэхэд та нөхдийн хайхрамжгүй байдлаас л болж хүүхдүүдийн чинь эрүүл мэнд хохироод байгаа шүү. Энэнд зөвхөн та л буруутай, өөр хэн ч биш (төр засаг, авилгачид энэ тэр бол бүр биш шүү) Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсад бид бол таны хүүхдийг эрүүл байлгахад туслах, зөвлөх, чиглүүлэхл гэсэн хоёрдогч үүрэгтэй хүмүүс гэдгийг сайтар ойлгоно бизээ.
Шүд амны хөндийн арчилгааны талаар дараах хэдэн мэдээллийн эх сурвалжууд их зүгээр юм байна лээ шүү.
ЖИЧ:Өө нээрээ мартахаа шахлаа бага насны хүүхдийн угжийг нь, соскыг нь хэл амаараа долоож цэвэрлэх, хоолыг нь өгөхдөө халбага сэрээ, аяга энэ тэрийг нь битгий долоогоод заваараад байгаарай! Энэ үйлдлээс чинь болж маш их хүндрэл, өвчлөлүүд гараад байгаа шүү.
(Албан ёсны хэлээр, соёлтойгоор бичихээр та нөхөд тоож ч харахгүй тул ийн бичиглээд үзэхээр шийдлээ, өршөөнө бизээ)