Жирэмсэний явцад би шүдээ заавал авхуулах шаардлагатай юу?
Жирэмсэний явцад шүд авхуулахад тохиромжтой хугацаа хэзээ вэ?
* Жирэмсэний 1-р мөчлөгийн үе буюу 1–3 сарын хооронд шүд авах ажилбарыг аль болох гүйцэтгэхгүй байх нь чухал. Учир нь энэ үе шатанд ургийн эд эрхтнүүд эх сууриа тавьдаг. Хамгийн аюултай хугацаа нь жирэмсэний 3–8 дахь долоо хоног бөгөөд энэ үед эрхтэн системийн ялгаран хөгжил явагдаж байдаг. Энэ үе шатанд шүд авахгүй байх нь эхийг амны хөндийн халдвараас сэргийлэх төдийгүй шүд авсаны дараа хэрэглэх эмийн бодис урагт нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Ихэнхдээ эмэгтэйчүүд жирэмслэлтийн эхний 1–2 сард өөрийн жирэмсэн эсэхээ анзаардаггүй тул ерөнхийдөө нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элдэв төрлийн эмийн бодис бичиж өгөхөөс болгоомжилох нь зүйтэй.
* Жирэмсэний хоёр ба гуравдугаар мөчлөгийн үед буюу эхийн хэвлийд ураг өсөж томрон бойжих бөгөөд 3-р мөчлөгийн үед (7–9 сар) шүд авах нь дутуу төрөлтөнд хүргэж болзошгүй эрсдэлтэй. Мөн жирэмсэний хожуу үе шатанд жирэмсэн эх шүдний сандал дээр суух хөдлөхөд ч бэрхшээлтэй болдог нь шүд авхуулахаас татгалзах шалтгаан болно.
1.Мэдээ алдуулах тариа
2.Антибиотик
3.Бусад эмийн бодис
Жирэмсэн эхэд дур мэдэн төрөл бүрийн эм бичиж өгч болохгүй. Эмийн бодис нь урагт нөлөөлж амьгүй төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг сөрөг үр нөлөө учруулж болзошгүй. Аспирин болон бусад үрэвслийн эсрэг стеройд агуулаагүй эмийн бодис (NSAIDS)-ыг жирэмсэний 3-р мөчлөгийн үед хэрэглэж болохгүй.