Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна.
Үнэхээр өглөөн цагаар дотор муухайрч, хордлого өгч яая даа гэж байгаа эмэгтэйд шүдний асуудал нь хойш тавьж болох дараа шийдэх асуудлуул шиг санагддаг нь аргагүй юм. Гэвч энэ үедээ тээршаалгүйгээр шүдэндээ анхаарах нь сүүлд үүсэж болох олон асуудлуудаас сэргийлж өгнө гэдгийг ойлгох нь чухал.
Хэрэв та хордлого өгч байх үедээ ойр ойрхон огиулж, гулгиж байгаа бол таны амны хөндийд ходоодны маш хүчтэй хүчил ялгарсанаас шүд тань элэгдэлд өртөх эрдэлд орж байна гэсэн үг.
Иймд шүдээ элэгдэлд өртөх эрсдлээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй
Огиулж гулгисныхаа дараа тэр дор нь шүдээ сойзоор угааж огт болохгүй. Ходоодны шүүрэлд ялгарах маш хүчтэй хүчил нь таны шүдэнд хүрсэн даруйд пааланг идэж зөөллөх бөгөөд тэр үед нь сойзоор угаавал паалангийн гадаргуу зулгарч гэмтэх болно. Гулгисны дараа цаг орчим хүлээсний эцэст шүдээ угааж болно
Гулгиж бөөлжсөний дараа амаа усаар зайлах нь амнаас хүчлийг зайлуулахад туслах болно.
Шүдэндээ фторт оог маш нимгэн түрхэж өгөх, спирт агуулаагүй фтор бүхий ам зайлагчаар амаа зайлах нь ходоодны хүчлийг саармагжуулахад туслана.
Хэрэв танд ийм асуудал тулгарч байгаа бол энэ талаараа өөрийн шүдний эмчдээ хэлж дэлгэрэнгүй зөвлөгөө авах хэрэгтэй шүү