Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.
Амттанаар л хорхойгоо дарахгүй бол болохгүй байгаа бол эрүүл мэндэд ашиг тустай амттан жимс, иогурт тараг хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Боломжтой бол амттан идэх цагаа хоол идэх үетэйгээ аль болох ойртуулж хоол идсэний дараа шүдээ сайтар угааж хэвших хэрэгтэй. Хэрэв хоол идэх цагтайгаа ойртуулж үнэхээр боломгүй бол амттан идсэнийхээ дараа амаа цэвэр усаар эсвэл сүүгээр зайлах хэрэгтэй. Энэ нь таны шүдийг амттан чихрийн хэрэглээнээс болж үүсэх цооролд өртөх эрсдлийг бага ч атугай бууруулж өгөх болно.