Чихэрлэг ундаа нь шүдний цоорлыг үүсгэхээс гадна хүүхдийн хоолны дуршлийг бууруулж цусандах сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Ихэнх эцэг эхчүүд “манай хүүхэд чихэр иддэггүй мөртлөө шүд нь цоороод байна” гэж гайхдаг ч хүүхэддээ ямар найрлагатай ямар ундаа уулгаж байгаагаа төдийлөн анзаардаггүй байна.
Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар 6-12 насны бага болон дунд сургуулийн хүүхдүүд жүүс болон чихэрлэг ундааг 14-17 насны хүүхдүүд гаазтай ундаа, energy drink-г илүү түлхүү хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ.
Energy drink-ийн найрлаганд их хэмжээний кофейн болон сахар агуулагддаг. Өдөрт 1-ээс илүү буюу 200 мл-с ихдүүлж болохгүй. Ихэнх эрчим хүчний ундаанд 62 гр буюу 15 цайны халбага элсэн чихэр агуулагддаг. Кофейн нь хүүхдэд нойргүйдэлийг үүсгэж, айдас, хэт идэвхижил, ходоодны асуудлыг бий болгож болох юм
Чихэрлэг ундаа жүүснүүд:Бангорын их сургуулийн эрдэмтдийн судалснаар шинэхэн шахаж савласан жүүс нь үйлдвэрлэлтийн явцад витамин С буюу антиоксидант шинж чанараа алддагаас гадна 1 шил цэвэр шүүсэнд 5 цайны халбага фруктоз агуулагддаг гэж үзжээ. Тиймээс Их Британийн Dietetic холбооноос өдөрт зөвхөн 1 шил буюу 150мл шүүс уух ёстой гэж хэлсэн байна. Зарим чихэрлэг ундаа шүүсэн дээр нэмэлт сахаргүйгэж тэмдэглэсэн байдаг ч гэсэн өндөр фруктоз агуулсан эрдэнэ шишийн сироп байх магадлалтай.
Гаазтай ундаа:Бидний хамгийн сайн мэдэх лаазтай Coca-Cola-нд 39гр сахар агуулагддаг . АНУ-д савлагдсан Coca-Cola өндөр фруктоз агуулсан эрдэнэ шишийн сироп (HFCS) их хэмжээгээр агуулдаг байна. Принстоны судлаачдын багийнхан харханд өндөр фруктозыг 6 сарын турш тарихад бодисын солилцоо алдагдаж хэт таргалал үүсхээс гадна элэг болон булчинд их хэмжээний нүүрс ус агуулагдаж байсан үүнийг глюкоген гэж нэрлэдэг. 12-16 насны хүүхдүүдийн дунд хийсэн үзлэгээр гаазтай ундааг их хэмжээгээр хэрэглэдэг хүүхдүүдийн шүдний паалангийн уусалт их хэмжээтэй талбайг хамарсан байсан. Шүдний паалан нь ихээр идэгдсэн хүүхдийн шүд хэт мэдрэг болхоос гадна ломбоор л нөхөн сэргээгдэх боломжтой. Ломбо хэзээч хүний өөрийн шүдний пааланг жинхэнэ шүд шиг орлох боломжгүй юм.
Чихэрлэг ундаа гаазтай ундаа шүүснүүд нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нойргүйдэл, хэт таргалалт, чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. Та хүүхэддээ ундаа , шүүс, гаазтай ундааны оронд хөөрүүлсэн ариутгасан сүү, сахаргүй тараг, сахаргүй цай, цэвэр усыг санал болгож болно.
Дэлхий нийтийн хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн санаа зовж байгаа асуудалын нэг түүхий сүүний асуудал юм. Түүхий сүүнд Listeriaболон E. Coliбактери агуулагдаж байдаг бөгөөд дархлааны систем нь сул байгаа хүүхэд түүхий сүүний халдвараар өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг байна.