Уламжлал ёсоор бол шүдний утсаар шүд хоорондын завсрыг цэвэрлэх хамгийн оновчтой гэж үзсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн үед технологийн дэвшилээс хамаараад Water picking буюу усаар цэвэрлэгч амны эрүүл ахуйн салбарт нэвтэрснээс хүмүүсийн сонголтонд өөрчлөлт орж улмаар уламжлалт буйлны утас нь дээр үү? Даралтат усан цэвэрлэгч нь дээр үү? гэдэг асуултууд тавигдах болсон.
Flossing буюу Шүдний утас:Шүдний сойзны тусламжтайгаар шүдний гадаргуудах хоол хүнсний үлдэгдэл өнгөрийг арилгаж цэвэрлэдэг ч шүдний завсар, буйл хооронд ын хоолны үлдэгдлийг хангалттай цэвэрлэж чаддаггүй. Шүдний утасны үүрэг нь сойз орж чадахааргүй нарийн зай завсраар, шүд буйлны хоорондох хоол хүнсний үлдэгдэл өнгөрийг зөөлөн үрэх маягаар дээрээс доош чиглэлтэйгээр цэвэрлэдэг. Шүдний утсыг боломжийн үнээр дэлгүүрүүд болон эмийн сангуудаас худалдан авах боломжтой. Хэзээ, хаана ч байсан гаргаж ирээд хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг.
Шүдний утасны сул талууд:
• Шүдний зарим гадаргууг шүд буйлны утсаар цэвэрлэхэд хүндрэлтэй
• Заримдаа буйлнаас бага зэрэг цус гаргадаг.
• Буйлыг мэдрэг,эмзэгшүүлэх шалтгаан болдог
• Зарим нэг хүмүүст гартаа барьж хэрэглхэд хүндрэлтэй байдаг.
Water picking буюу усаар цэвэрлэгч:Хүмүүс үүнийг уламжлалт floss-оос өөр бөгөөд даралттай усаар шүршиж цэвэрлэгч гэдгээр мэддэг. Энэхүү машин шүд буйлны гадаргуу, шүдний завсар хоорондын зайн хоол хүнсний үлдэгдэлийг даралттай усаар үрэх буюу буйланд массаж хийх замаар цэвэрлэдэг.
Water picking нь дараах ач холбогдолтой:
• Шүдний аппарат зүүдэг хүмүүст хэрэглэхэд хялбар тохиромжтой.
• Шүдний эмч нарт гүүрэлсэн шүдэлбэрийн арчилгааны зорилгоор хэрэглэхэд тохиромжтой
Энгийн floss-ийг бодвол Water picking нь буйланд массаж хийх замаар буйлны эрүүл ахуйг хангаж өгдөгөөрөө давуу талтай.
Дутагдалтай тал: Үнэтэй. Мөн овор хэмжээ том. Ус болон тогоор ажилладаг учраас гэрээс гадуурх нөхцөлд хэрэглэхэд хүндрэлтэй.
Journal of Clinical Dentistry сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар энгийн floss болон усаар цэвэрлэгч 2-ыг хооронд нь харьцуулж судалжээ. Өнгөрийн хэмжээ нь энгийн floss хэрэглэсэн бүлэгт 57.7% аар буурсан бол Water picking хэрэглэсэн бүлэг нь 74.4% аар буурсан байна. Энэхүү судалгаагаар энгийн floss хэргэлсэн хүмүүсээс илүүтэйгээр Water picking хэргэлсэн хүмүүсийн буйлны үрэвсэл болон буйлнаас цус гаралт нь багассан болох нь тогтоогджээ.