Ухаалаг утасны видео ‘selfie’ бичлэгийн тусламжтайгаар хүмүүсийн шүд угаалт болон амны хөндийг арчилах арга барилыг сайжруулах талаар судалжээ. Ухаалаг утсыг ашиглан судалгаанд оролцогчидын гэртээ угааж байгаа арга барилаа бичиж илгээсэн байна.
Судлаачид шүд угаалтыг нь нарийвчлалтай харж зөв буруу угаалтыг хянасанаар нийт судалгаанд оролцогсдын шүдээ угаах чадвар нь 8% -аар сайжирч байсан боловч хэтэрхий удаан угааж байгаа хүмүүсийн угаалтыг өөрчилж чадаагүй байна.
Ихэнх хүмүүс зөв арга барилаар угаахыг хүсдэг ч гэсэн тэдний дийлэнх нь буруу арга барилаар угаадаг бөгөөд цөөн хэдэн хүмүүс л зөв аргачлалаар угаадаг байна. Шүдийг зөв угааж сурахын тулд хяналт тавьж дадлага хийх хэрэгтэй гэж энэхүү судалгааны авторуудын нэг Case Western Reserve их сургуулийн ахлах багш Lance T. Vernon хэлж байна. Бидний судалгаагаар эдгээр selfie бичлэгүүд нь ирээдүйд шүдний угаалтын арга барилыг сайжруулж, ач холбогдолыг нэмэгдүүлэхэд тусалж чадах юм. Судалгаанд оролцогчдыг зөв угаах арга барилд сургах үед нэгэнт үүссэн санах ой, булчингийн үйл ажиллагаанд буруу дадал нь нөлөөлж саад болдог байна. Энэтхэгийн шүдний судалгааны чиглэлийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүн, судлаачидын дүгнэлтээс харахад энэ жижиг туршилтын судалгаа нь ирээдүйтэйгээс гадна selfie -г шүдний эрүүл мэндийн зорилгоор ашиглахад үр дшнтэй гэх үзэл баримтлалыг батлах нь илүү ач холбогдолтой болохыг харуулж байна.
Судалгааны явц
Судалгааны өмнө судалгаанд оролцогчдын буруу угаалт, дадлыг өөрчилж зөв угаах арга барилыг зааж, засч чадсан байна. Судалгааны явцад тэд шүдний гадаргууг 45 градусын өнцөгөөр,тойрог хөдөлгөөнөөр, сойзоо гартаа зөв бариж угаах арга барилд суралцсанаар угаалт нь сайжирсан байжээ. Ирээдүйд судлаачид видео бичлэг дээр суурилсан хяналт-шинжилгээний аппликэшн бий болгосоноор амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд өвчтөө хянахаас гадна гэрийн нөхцөлд өвчтөн шүдээ угаах арга барилаа видеогоор бичихээс гадна ирээдүйд шүдний цоорол, буйлны үрэвсэл, тулгуур эдийн өвчилөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм байна.