Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фтор хэрэглэдэг болсон нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсан хамгийн том ололтуудын нэг юм. Бага хэмжээний фторыг хүний биед ордог төрөл бүрийн бодисуудад шингээж өгснөөр сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар шүд цоорох өвчнийг үлэмж хэмжээгээр бууруулаад байна. Фторыг бараг бүх хүмүүс хэрэглэдэг байх шаардлагатай. Шүд цоорохоос урьдчилан сэргийлэхэд фтор тийм ч чухал бус гэж зөвлөж буй хувь хүн , бизнесийн байгууллагуудын зар суртчилгаанд бүү итгэ.
Фтортой шүдний оо хэрэглэхээс гадна хүний биенд хичнээн хэмжээний фтор ямар хэлбэрээр хэрэгтэй байдаг вэ?
А. Хүүхдүүдэд:
Хоолны дэглэмийн нэг хэсэг болгож уух усанд нь фтор хийж өгөх хэрэгтэй. Хэрвээ хангалттай хэмжээний фтор агуулдаггүй бол ямар хэлбэрээр фторын хэрэглээгээ хангах талаар судалж үз. Эхээс төрөхөөс өсвөр насанд хүртлээ хангалттай хэмжээний фтор агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэж ирсэн хүүхдүүд шүд хорхойтох өвчинд хамгийн бага өртдөг. Хүүхдүүдийн фторын хэрэглээг витамин таблет эсвэл ус буюу жимсний шүүсээр дамжуулан хангаж болно. Гэхдээ шүдний оо болон шүд зайлах шингэнүүдэд фтор агуулагдсан байдаг учраас хүүхдүүдийн өдөр тутмын фторын агууламж хэтрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай. Танай хүүхдэд шаардлагатай фторын хэрэглээний хэмжээний талаар шүдний эмчтэйгээ зөвлөлд.
Фтор хангалттай хэрэглэдэггүй газруудад амьдардаг хүүхдүүд 6 сард дор хаяж нэг удаа шүдэндээ фтор түрхдэг байх хэрэгтэй.
Б. Өсвөр насныхан
Энэ насныхан амны хөндийн эрүүл ахуйг сахихдаа ихэвчлэн хайнга ханддаг. Тийм учраас фторыг зохистой хэмжээнд хэрэглэж байх нь амны хөндийн эрүүл ахуй муу байсан ч шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хүмүүс бодохдоо байнгын шүд ургаж гүйцсэний дараа энэ нь дөнгөж ургасан шинэ шүд учир хоол хүнсэндээ фторыг хэрэглэх хэрэггүй гэж үздэг. Үнэн хэрэгтээ байнгын шүд ургаж эхлэх үеээс эхлэн өнгөрөөр хучигдсан байдаг. Ийм учраас фторын уусмалаар амны хөндийг өдөр бүр зайлж хэрэглэх нь маш чухал юм. Фтор нь шүдний гадаргуу, давхаргыг бэхжүүлэх замаар шүдний өвчлөл бууруулж байдаг. Ихэнх ам зайлах фтор нь хүнсний дэлгүүр болон эмийн сангуудаар дамжин нийтэд худалдаалагдаж байдаг. Зарим нэг нэр бүхий бүтээгдэхүүнээс дурьдвал Fluorigard (Colgate) ACT(Johnson and Johnson) эдгээр уусмалуудаар өдөр бүр амаа зайлснаар шүдний гадаргууг тэсвэртэй болгож шүд цоорох өвчинд өртөх магадлалыг 40% хүртэл бууруулж чадна.
Байнгын шүд нь хадгалагдаж байгаа (бүтэн хиймэл шүдэлбэргүй хүмүүс) бүх хүнд дээрх уусмал хэрэглэхийг зөвлөдөг. Зарим тохиолдолд фтороор хүчтэй зайлах, сойздож угаах хэрэгтэй болдог бөгөөд фторыг шүдэнд илүү ойр байлгах үүднээс тусгай халбаганд фтор түрхэж шүдэндээ зүүж хэрэглэдэг.
Өсвөр насны шүд цоорох эрсдэл өндөр хүүхдүүдэд шүдний эмч болон амны хөндийн эрүүл ахуйч нар фторын өндөр агууламжтай шавшлага хийх нь илүү үр дүнтэй арга юм.
В. Насанд хүрэгчдэд
Өсвөр насныхантай адил фторын уусмалаар өдөр бүр амаа зайлах, шавшлага маягаар хэрэглэхийг зөвлөдөг. Арай ахимаг насныхан болон өвчтэй хүмүүст фторын өндөр агууламж бүхий уусмалаар амаа зайлах, сойздох мөн тусгай халбаганд фторын шахмал түрхэж зууж хэрэглэхийг зөвлөдөг. (өсвөр насныхантай адил)
Г. Ахимаг настай хүмүүст
Залуу болон дунд насны хүмүүсээс илүү их фторын уусмал хэрэг болдог. Яагаад гэвэл тэдгээрийн шүдний тулгуур эд (түүшин\буйл) шимэгдэж сурвалж ил гарсан байдаг. Тэдгээр ил гарсан сурвалжийн давхарга нь амархан өвчилдөг бөгөөд маш их өвдөлттэй эмчлэхэд төвөгтэй сурвалжийн цоорол амархан үүсдэг тул амны хөндийн эрүүл ахуй маш сайн сахих нь чухал.