Шүдний эмчийн туслах
Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх 6 сарын өдрийн ангийн 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирлын элсэлтийн бүртгэл эхэллээ
Бүрдүүлсэн материалыг PDF файл delgertsetseg@mnums.edu.mn цахим хаягаар болгож илгээнэ үү. Илгээсэн материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авах ба хариуг мэйлээр мэдэгдэнэ. Хэрэв таньд цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу.
- 2023-03-17
ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид oyungerel.du@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Д.Оюунгэрэл ажилтанд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
- 2022-09-15
"Шүдний эмчийн туслах" сургалт
Монгол улсын 21 аймаг 330 сумаас шүдний эмчийн туслах бэлтгэх сургалтыг эхлүүлээд байна
- 2022-05-02
АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль Шүдний эмчийн туслах (Dental Assistant) мэргэжилтний төгсөлтөө хийлээ
АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургууль тодорхойгүй шалтгааны улмаас элсэлтээ авахгүй зогсоод байсан Шүдний эмчийн туслахын сургалтыг дахин эхлүүлж шинэчилсэн хөтөлбөрийн дагуу 6 сарын хугацаанд сургалт явуулж өнөөдөр тус элсэлтийн анхны (4 дэх удаагийн) төгсөлтөө хийж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг гардуулан өглөө. Туслахын сургалтанд тулгамдаад байсан асуудал одоо бүрэн шийдэгдсэн бөгөөд АШУҮИС-н НАСС Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тус сургалтыг явуулах гэрчилгээг албан ёсоор авч, туслахын ажлын байрны тодорхойлолтыг ЭМЯ-аар батлуулж Нүүр ам судлалын салбарын албан ёсны хүний нөөцийг жагсаалтанд оруулж батлуулаад байна.
- 2022-04-01
ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2022 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид oyungerel.du@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Д.Оюунгэрэл ажилтанд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
- 2022-02-16
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямтай ажлын уулзалт хийлээ
Өнөөдөр АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, тэнхмийн эрхлэгч АУ доктор Ч.Гантөмөр ЭМЯ НАС-ын Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн И.Басхүү эмч оролцлоо.
- 2021-05-20
“330 сум -330 шүдний кабинет” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт Шүдний эмчийн туслах мэргэжилтний сонгон шалгаруулалт эхэллээ
Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан “330 сум -330 шүдний кабинет” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 25 суманд “Шүдний эмчийн туслах” мэргэжилтний сонгон шалгаруулалт эхэллээ.
- 2021-05-13
АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдтай зөвлөлдөх уулзалт хийлээ
АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяатай шүдний эмчийн туслахын сургалтын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ.
- 2021-05-11
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фторын үүрэг, фторт гель, ам зайлагч ба түрхлэгүүдийн тухай
Фторыг байгалийн гаралтай шүдний цоорлын хамгаалагч гэж нэрлэдэг нь түүний шинж чанартай нь тун зөв зохицсон тодорхойлолт юм. Учир нь фтор нь байгальд оршдог эрдэс бодис боловч амны хөндийн нянгийн үйлчлэлийг саармагжуулж шүдний гадаргууг илүү бат бөх болоход нөлөөлдөг тул өнөө үед шүд цоорох өвчний урьдчилал сэргийлэлтийн практикт өргөн хүрээнд ашиглаж байна.
- 2020-07-21
Фтор гэж юу вэ?
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фтор хэрэглэдэг болсон нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсан хамгийн том ололтуудын нэг юм. Бага хэмжээний фторыг хүний биед ордог төрөл бүрийн бодисуудад шингээж өгснөөр сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар шүд цоорох өвчнийг үлэмж хэмжээгээр бууруулаад байна.
- 2019-09-09